Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Авлигатай тэмцэх газрын гадна сэтгүүлчдэд мэдээлэл өгч, өөртэй нь болон гэр бүлийнх нь нэр холбогдсон 3.52 тэрбум төгрөгийн асуудлаар тайлбар хийлээ.

Ерөнхий сайд Н.Учрал: "Миний гэр бүл олон нийтэд нээлттэй байдаг. Нуугаад байх зүйл байхгүй. Манай ээж аав насаараа боловсролын салбарт ажиллаж, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж байгаа. Миний гэр бүлийг улс төртэй холбож битгий "харлуулаасай" гэж хүсэж байна. Манай аав ээж төсвөөс мөнгө авах хүсэлт гаргаагүй. Эксел файл дээр төсөв хийгддэггүй, миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан гэж бодож байна. Өнгөрсөн тавдугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан бүх ЕБС руу хүсэлт явуулсан юм байна. Тухайн үед нь "Их засаг кингс" сургууль саналыг нь хүлээж аваагүй юм байна билээ" гэв. 

#онцолсон, #live, #атг, #Ерөнхий сайд Н.Учрал,