Швед улс Стокгольм дахь Ираны ЭСЯ-ны нэг ажилтныг тус улсаас гарахыг шаардсан талаар Шведийн Гадаад хэргийн яам есдүгээр сарын 16-нд мэдэгдлээ. Мөн Ираны Элчин сайдыг яамандаа дуудан уг асуудлаар эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Шведийн тал Ираны ЭСЯ-ны ажилтныг Дипломат харилцааны тухай Венийн конвенцод нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ. Гэвч Шведийн Гадаад хэргийн яам уг ажилтан яг ямар үйлдэл хийсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Харин Шведийн Хууль зүйн сайд Гуннар Стрёммер Ирантай холбоотой үйл ажиллагаа нь тус улсын аюулгүй байдалд заналхийлж байгаа талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Ирантай холбоотой бүлэглэлүүд Швед дэх еврей болон Израилын ашиг сонирхолтой холбоотой объект, хүмүүсийг заналхийлэх үйл ажиллагаа явуулж байгаа гэж Шведийн тал үзжээ.
Шведийн эрх баригчид Иран улс өмнө нь ч тус улсын нутаг дэвсгэрт өөрийн дэглэмийг эсэргүүцэгчид болон Израил, еврейчүүдийн ашиг сонирхолтой холбоотой объектуудын эсрэг заналхийлэлтэй үйл ажиллагаа явуулсан гэж мэдэгдэж байжээ. Гэхдээ энэ удаа хөөгдсөн ЭСЯ-ны ажилтан дээрх үйл ажиллагаанд яг ямар байдлаар оролцсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Швед, Ираны харилцаа сүүлийн жилүүдэд аюулгүй байдал болон тагнуулын асуудлаас шалтгаалан хурцадсан. Шведийн тал өмнө нь Ирантай холбоотой кибер үйл ажиллагаа болон тус улсын нутаг дэвсгэрт Ираны эрх баригчидтай холбоотой байж болзошгүй заналхийллийн асуудлыг хөндөж байсан юм.
Ираны талаас уг шийдвэрт хэрхэн хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters