Боловсролын яамнаас сурах бичгийн асуудлаар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn

Сурах бичгийг хэвлэх үйл явц нь нэг сарын хугацаанд хийгддэг ажил бус, эх боловсруулах, сайжруулах, шинжээчдийн хяналт хийх, хэвлэх зөвшөөрөл олгох зэрэг олон үе шаттайгаар хэрэгждэг.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сурах бичгийн эхэд сайжруулах санал, дүгнэлт гаргаж, шинжээчид засварлагдсан эхийг хуудас бүрээр хянан үзсэний үндсэн дээр хэвлэх зөвшөөрөл олгодог аж.

Мөн “Монсудар” хэвлэлийн газраас гаргасан сурах бичигтэй холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй компанитай холбоотой гэх гомдлыг Авлигатай тэмцэх газраар шалгуулжээ. Шалгалтаар ашиг сонирхлын зөрчил илрээгүй талаар Боловсролын яамнаас мэдээллээ.

#сурах бичиг, #Боловсролын яам,