Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн “Өгөөдэй хаан” нэртэй шинэ “Boeing 737 MAX 8” агаарын хөлөг АНУ-ын Сиэтл хотоос Улаанбаатарт ирж, Буянт Ухаа нисэх буудалд амжилттай газардлаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн,  Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан тэргүүтэй иргэний нисэхийн салбарын удирдлагуудын эх орондоо авчирсан уг хөлөг нь МИАТ компанийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” бөгөөд 168 зорчигчийн суудалтай, 6.570 км хүртэлх нислэгийн алслалттай хөлөг юм. 

737 MAX цувралын технологийн шинэчлэлийн үр дүнд түлшний зарцуулалт болон нүүрсхүчлийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулсан бөгөөд 737 MAX 8 загварын дуу чимээний нөлөөллийн талбай өмнөх үеийн 737-800 загвартай харьцуулахад 50 хувиар багасжээ.

Тус агаарын хөлөгт зориулан тусгайлан бүтээсэн LEAP-1B хөдөлгүүр, далавчны үзүүрийн дэвшилтэт технологи, агаарын эсэргүүцлийг бууруулсан аэродинамик хийц нь түлшний хэмнэлт, нислэгийн үр ашгийг нэмэгдүүлнэ хэмээн тооцоолсон байна.

Зорчигчдын тав тухыг хангах “Boeing Sky Interior” шийдэл нь илүү уужим орон зай, томруулсан гар тээшний тавиур, тохируулгатай LED гэрэлтүүлэг, том цонх бүхий орчин үеийн интерьерээрээ онцлог гэдгийн “Boeing”-ийн мэргэжилтнүүд хэлж байна. 

Мөн нисгэгчийн бүхээгийг “Boeing 787 Dreamliner”, 777X загварынхтай ижил хэмжээтэй 38 сантиметрийн дөрвөн дэлгэц, навигацийн дэвшилтэт систем, цаг агаарын янз бүрийн нөхцөлд нислэг үйлдэх технологиор тоноглогджээ.

“Boeing” компанийн мэдээлснээр 737 MAX цувралын агаарын хөлгийг дэлхийн 100 гаруй захиалагч нийт 7000 орчим ширхэгээр баталгаат захиалга өгсөн бөгөөд өдөр бүр нэг сая гаруй зорчигч тус цувралын агаарын хөлгөөр зорчиж байна.

737 MAX 8 загвар нь агаарын тээврийн компаниудын үндсэн чиглэлүүдэд нислэг үйлдэхэд тохиромжтой, ашиглалтын уян хатан байдал, эдийн засгийн үр ашгийг хослуулсан загвар гэдгээрээ борлуулалт өндөртэй хөлөг юм. 

#онцолсон, #live, #МИАТ, #“Өгөөдэй хаан” шинэ хөлөг,