“Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид ХЗДХЯ-ны харьяа Хууль Зүйн Үндэсний хүрээлэнгийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ. 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн захиалагчид олон жил байрныхаа түлхүүрийг авч чадахгүй, санхүүгийн хохирол амсаж байгаагаа илэрхийлэн холбогдох байгууллагуудад хандаж байна.

Хохирогчдын мэдээлснээр, тус төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эзэмшлийн газар дээр хэрэгжүүлж байгаа гэх мэдээлэлд итгэн орон сууц захиалсан боловч барилгын ажил зогсонги байдалд орж, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн захиалагч, хохирогчид өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадна цуглаж, шаардлагаа хүргүүллээ. Хохирогчид уг асуудлыг шуурхай шийдвэрлэж, орон сууц захиалагчдын эрх ашгийг хамгаалах, учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг хүсэж байна.

#live, #“Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид,