АН 4/11 мэдээллийн цагаар Оюутолгойн 34%-ийн ногдол ашгийн 3.0 их наядаас 2.0 их наядыг нь иргэдийн нэрийн дансанд бүртгэх тухай асуудлаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, АН-ын БЕЗ-ийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл өглөө.

Ирэх оны төсвийн төсөлд Оюутолгойн ногдол ашгаас ₮3 их наядын орлого төвлөрүүлэхээр тусгасантай холбогдуулан Ардчилсан намын зүгээс уг тооцооллыг нягтлах шаардлагатай гэж үзэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
Тодруулбал, Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг, “Рио Тинто” компани 66 хувийг эзэмшдэг. Монгол Улс ₮3 их наядын ногдол ашиг авбал “Рио Тинто” ойролцоогоор ₮6 их наядын ногдол ашиг хүртэх тооцоо гарч байгаа тул Оюутолгой компани 2026 оны ашгаасаа нийт ₮9 их наядын ногдол ашиг тараах боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай гэв.
Мөн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс 2035 оноос ногдол ашиг хүртэж эхэлнэ гэж яригдаж байсан ч одоо ногдол ашиг авах асуудал хөндөгдөж буй нь ирээдүйд эдийн засагт дарамт үүсгэх эсэхийг нягтлах хэрэгтэйг онцоллоо.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах зүйл төлөвлөж байна уу, үүнийг нууцаар хийх гэж байна уу гэсэн хардлага төрж байна
АН-ын БЕЗ-ийн дарга Д.Амарбаясгалан: Иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд төвлөрөх ёстой Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг өөр зориулалтаар, тухайлбал төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд ашиглах нь буруу

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587