Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг–2026” олон улсын уралдаан тав дахь жилдээ амжилттай болж, шилдэг 42 бүтээлийн үзэсгэлэн болон шагнал гардуулах ёслолыг зохион байгууллаа.

Тус уралдаан нь Монгол орны байгалийн үзэсгэлэн, зэрлэг амьтад, ахуй соёл, өвөрмөц онцлогийг гэрэл зургаар дамжуулан олон улсад сурталчлах, гадаадын гэрэл зурагчдыг Монгол Улсыг зориход татах, дотоодын гэрэл зурагчдын бүтээлийг дэлхийн түвшинд таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

Олон улсын хэмжээний гэрэл зургийн уралдааныг эх орондоо тогтмол зохион байгуулж байгаа нь Монгол орны байгалийн өв, соёлын онцлогийг дэлхийд таниулах, гэрэл зурагчдын хамтын ажиллагаа, бүтээлч хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой.

Уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам бодлогын хүрээнд дэмжин ажилласан бол The Nature Conservancy (TNC), MSM Group, Photokits Mongolia, Oktyabri Photo Studio, Bridge Restaurant, Yellow Tails брэнд хамтран ажиллажээ.

Энэ жилийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүд Монгол орны байгалийн гоо үзэсгэлэн, зэрлэг амьтдын амьдрал, үндэсний ахуй соёл, газар нутгийн өвөрмөц төрхийг олон талаас нь харуулсан бөгөөд бүтээлүүдийг шүүгчдийн нэгтгэсэн дундаж үнэлгээнд үндэслэн, хамгийн өндөр оноо авсан зургуудыг хэлэлцэж шилдгүүдийг тодруулсан байна.

Уралдааны шилдгүүд

Шилдгийн шилдэг гэрэл зураг

- М. Ганзориг — “Түүний жигүүр дор”

Үзэсгэлэнт байгаль төрөл

- Тэргүүн байр: Д. Баттулга — “Өвлийн шивнээ”

- Хоёрдугаар байр: Б. Анхбаяр — “Оддын үүд”

- Гуравдугаар байр: Кристофер Андрес — “Элсэн манханы цэцэгт нуга”

Монгол ахуй төрөл

- Тэргүүн байр: Л. Баяндорж — “Тайгын өглөө”

- Хоёрдугаар байр: Д. Доржхуяг — “Талын онгод”

- Гуравдугаар байр: Б. Баатарсүрэн — “Шуурган дунд”

Зэрлэг байгаль төрөл

- Тэргүүн байр: Э. Мөнхбаяр — “Эхийн зэмлэл”

- Хоёрдугаар байр: Э. Буянзаяа — “Хунгийн гэр бүл”

- Гуравдугаар байр: Х. Энхжаргал — “Говийн эзэн”

Агаарын гэрэл зураг төрөл

- Тэргүүн байр: Б. Эрдэнэбулган — “Алтан долгио”

- Хоёрдугаар байр: Д. Баттулга — “Гэрлийн цуваа”

- Гуравдугаар байр: Тан Гим Канг (Tan Gim Kang) — “Дээрээс харсан Цам”

Тусгай байр

- Б. Мөнхзориг — “Сонголт үгүй”

Уралдааны зохион байгуулагчид шилдэг гэрэл зургийн уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, Монгол орны байгалийн болон соёлын өвийг гэрэл зургийн урлагаар дамжуулан дэлхийд сурталчлах ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

#онцолсон, #гэрэл зураг, #онцлох зураг, #Монголын байгалийн шилдэг гэрэл зураг–2026,