Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аян нь анх 1991 онд Иргэний нийгмийн байгууллагын санаачилгаар эхэлсэн бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр) 12 дугаар сарын 10 (Хүний эрхийн олон улсын өдөр) хүртэл үргэлжилдэг дэлхий нийтээр тэмдэглэдэг санаачилга юм.

Монгол Улс тус аяныг 1997 оноос хойш тэмдэглэн ирсэн бөгөөд 2026 онд “ХААНА Ч АЮУЛГҮЙ: Шударга ёсыг ханган, хохирогчийг хамгаалж, үйлдэгч ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе”, “SAFE EVERYWHERE: Ensure justice, protect survivors, end impunity” уриа дор зохион байгуулж байна.

ЗОРИЛГО

Нийгмийн бүхий л түвшинд хүн бүрийн аюулгүй, тэгш эрхтэй амьдрах эрхийг хангах, хамгаалах талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гэрэл зургийн уралдааныг зохион байгуулахад оршино.

СЭДЭВ

Оролцогчид “ХААНА Ч АЮУЛГҮЙ - SAFE EVERYWHERE” сэдвийн хүрээнд эмэгтэйчүүд, охид гэр орон, оршин суугаа газар, сургууль, ажлын байр, олон нийтийн газар, ялангуяацахим орчинд хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, айдас түгшүүрээс ангид амьдрах эрхийг гэрэл зургаар илэрхийлнэ.

Бүтээл нь жендэрийн эрх тэгш байдал, харилцан хүндлэл, хамтын ажиллагаагаар дамжуулан аюулгүй орчныг бүрдүүлэх, хүчирхийлэлд өртсөн хохирогч/даван туулагчийг дэмжих, шударга ёсыг түгээх боломжийг нэмэгдүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг харуулна. Жендэрийн талаарх сөрөгхэвшмэл ойлголт, нийгэмд тогтсон хортой хэм хэмжээ, хүлээлтийг өөрчлөхөд чиглэсэн, охид эмэгтэйчүүдийн дуу хоолой, манлайллыг дэмжсэн, мөн эрчүүд хөвгүүдийн оролцоо дэмжлэгийг онцолсон бүтээлүүдийг дэмжинэ.

Гэрэл зургууд нь өдөр тутмын амьдрал, хүмүүсийн харилцаа, бодит болон цахим орчин дахь аюулгүй байдал, хүн бүрийн эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн нийгмийн дүр төрхийг харуулж болно.

Оролцогчид сэдвийг баримтат, уран сайхны, бэлгэдлийн болон бусад бүтээлч арга хэлбэрээр илэрхийлэх боломжтой. Хүчирхийллийг шууд дүрслэх шаардлагагүй бөгөөд эерэг өөрчлөлт, аюулгүй орчин, харилцан хүндлэлийг онцолсон бүтээлүүдийг дэмжинэ.

ХАМРАХ ХҮРЭЭ:

-18 нас хүрсэн хүн бүрд нээлттэй. Мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой.

-Нэг оролцогч 1-3 хүртэл гэрэл зураг ирүүлэх боломжтой

ШАГНАЛЫН САН:

-Нэгдүгээр байр-1               /3 сая төг/

-Хоёрдугаар байр-1            /2 сая төг/

-Гуравдугаар байр -1          /1 сая төг/

ШАЛГАРУУЛАЛТ

Уралдаанд ирсэн бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн баг шалгаруулж шилдэг бүтээлүүдээр “ХААНА Ч АЮУЛГҮЙ” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж нийтэд үнэ төлбөргүй толилуулна.

1. Бүтээлч сэтгэлгээ, өвөрмөц шийдэл

2. Гэрэл зургийн уран сайхны болон гоо зүйн чанар

3. Уралдааны сэдэв, үндсэн санааг илэрхийлсэн байдал

Шалгаруулалтад оролцогчийн мэргэжлийн туршлага, ашигласан камер, техник хэрэгслээс үл хамааран бүтээлийг ижил шалгуураар үнэлнэ.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Уралдааны нэр, агуулгад нийцсэн байх;

Зургийн нэр, тайлбарыг товч бөгөөд тодорхой бичсэн байх;

Гар утас эсвэл мэргэжлийн камераар авсан зураг байж болно

Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай болон AI ашигласан зургийг хүлээн авахгүй;

Оролцогч 2 ба түүнээс дээш бүтээлээр оролцох тохиолдолд өөр өөр өнгө аясыг харуулсан байх;

Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх. Хэрэв зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд гэрэл зургийг авсан ба ирүүлсэн хүн хариуцах бөгөөд зохион байгуулагч болон захиалагч тал хариуцахгүй;

Хувь хүний нэр хүнд, хувийн нууцтай холбоотой хууль зөрчсөн бүтээлийг хүлээн авахгүй;

Зургаар дамжин хүний байршил, таних боломжтой мэдээлэл ил гарахгүй байх.

Гэрэл зурагт хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлтэй хүний дүр төрх, нэр, байршил, хувийн болон эмзэг мэдээллийг ил болгосноор тухайн хүний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй тул ийм бүтээлийг хүлээн авахгүй;

Бүтээл нь архи, тамхи, садар самуун сурталчилсан утга агуулгагүй байх;

Оролцогчийн уралдаанд оролцох бүтээлд орсон хүн бүрээс тухайн зургийг уралдаанд ирүүлэх, цахим болон танхимын үзэсгэлэнд нийтлэх, аяны мэдээлэл сурталчилгаанд ашиглах талаар мэдээлэлд үндэслэсэн зөвшөөрөл авсан байна. 18 нас хүрээгүй хүн дүрслэгдсэн тохиолдолд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрлийг мөн авна. (Зөвшөөрлийн хуудсыг хавралтаас татаж авна уу.)

Хүүхдийн нас, төлөвшилд тохирсон өөрийнх нь санал, зөвшөөрлийг харгалзах, хүүхдийн дээд ашиг сонирхол, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бүтээлийг хүлээн авахгүй.

ЗОХИОГЧИЙН ЭРХ БА БҮТЭЭЛ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ

Уралдаанд оролцогч нь өөрийн гэрэл зургийн зохиогчийн эрхийг хадгалах бөгөөд уралдаанд оролцсоноор зохион байгуулагч байгууллага (Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага/IDLO)-д гэрэл зургийг түгээх, хуулбарлах, нийтлэх, үзэсгэлэнд дэлгэх болон арилжааны бус зорилгоор ашиглах зөвшөөрөл олгоно.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА, ХАЯГ:

Уралдаанд оролцож буй бүтээлийг  2026 оны 11 сарын 19-29-ны хооронд  contact@mongolcontent.mn цахим хаягаар хүлээж авна.

БУСАД

Зохион байгуулагч нь удирдамж зөрчсөн, бусдын эрхийг зөрчсөн, эх файл/зөвшөөрлийг хугацаанд нь ирүүлээгүй бүтээлийг шалгаруулалтаас хасаж болно. Өөрчлөлт гарвал албан ёсны Facebook хуудсаар урьдчилан мэдээлнэ. Уралдаанд ирүүлсэн хувийн мэдээллийг бүртгэл, харилцаа холбоо, шалгаруулалт, шагнал олголтын зорилгоор хязгаарлан ашиглана.

#“Хаана ч аюулгүй” гэрэл зургийн уралдаан,