УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Хаврын морин уралдааны асуудлаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: Х.Баасанжаргал гишүүн мэтгэлцээн хийнэ гэж мэдэгдсэн болохоос надтай тохиролцсон зүйл байхгүй учир ирээгүй.

Хаврын морин уралдааныг тухайн жилийн шинийн 15-ны дотор цаг агаарын нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах зохицуулалт оруулж байгаа. Хаврын уралдаанд дээд гурван насны морь уралдах тул 14-өөс дээш насны хүүхэд морь унана. Хаврын уралдааныг хориглоод ч нууцаар зохион байгуулсаар байгаа учраас хуулийн зохицуулалттай болгож, аюулгүй орчныг бүрдүүлэх шаардлагатай. Маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийднэ, батлагдчихаагүй байна гэлээ.

#live, #УИХ-ын гишүүн У.Отгонбаяр,