Гэрэл зургийг MPA.mn
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Юникл таувер” ХХК-ийн Ю-Апартмент хотхоны захиалагчид орон сууцныхаа төлбөрийг 100 хувь төлсөн ч долоон жил хүртэлх хугацаанд байрандаа орж чадахгүй хохирч байгаа талаар мэдээллээ.
Хохирогч иргэд өнөөдөр Яармагийн шинэ хотын захиргааны үүдэнд жагсаал зохион байгуулж, барилгын компанийн удирдлагуудтай холбогдож чадахгүй, асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй байгаагаа илэрхийлэв.
Тэдний мэдээлснээр, тус хотхоны А блок ашиглалтад орсон ч Б блокийн 98 айл өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй байна. Зарим иргэн түрээсийн байранд амьдарч, зарим нь гарааш түрээслэн амьдарч байгаа аж.
Мөн барилгын компанийн төлөөлөл санхүүжилтгүй болсон тул барилгыг үргэлжлүүлэхийн тулд захиалагчдаас дахин мөнгө нэмж төлөхийг шаардсан байна.
Иймд хохирогчид орон сууцны залилангийн хэргийг шалгаж буй ажлын хэсэг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж, барилгын компанийн удирдлагуудтай гурван талт уулзалт зохион байгуулан, асуудлыг шийдвэрлэхэд анхаарч өгөхийг хүсэв.
Зарим иргэн 2019 онд орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд гадаадад олон жил хөдөлмөрлөж олсон мөнгөө байрны захиалгад зарцуулсан ч өнөөдрийг хүртэл үр дүнгүй байгаагаа ярьсан юм.

#live, #хохирсон иргэд, #Ю-Апартмент, #байр захиалагчид,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3596