Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд  (Гадаадын худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн) Т.Доржханд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогдсоноос хойш хууль тогтоох, парламентын хяналт хэрэгжүүлэх, иргэдийн эрх ашиг, улс орны хөгжлийн бодлогыг дэмжих чиглэлээр бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн парламент хоорондын харилцаа, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих хүрээнд дараах парламентын бүлгүүдийн гишүүнээр ажиллаж байна.

·         Монгол-Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-Парламентын Ассамблейтэй харилцах бүлгийн гишүүн

·         Монгол–Британийн парламентын бүлгийн гишүүн

·         Монгол–Японы парламентын бүлгийн гишүүн

·        Монгол–Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн гишүүн

2.jpg

БАЙНГЫН ХОРОО

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр ажиллаж, тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төрийн байгуулалтын бодлого, хууль тогтоомжийн шинэчлэл, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, засаглалын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой асуудлыг хэлэлцэх, санал боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байна.

3.jpg

АЖЛЫН ХЭСЭГ

COP17-ын Санхүүжилтийн өдрийн сайд нарын хэлэлцүүлгийг даргалав.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр болсон. Тус бага хурлын Санхүүжилтийн өдрийн хүрээнд газрын доройтол, цөлжилтийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн санхүүжилтийн шинэ механизмын асуудлаарх сайд нарын түвшний хэлэлцүүлгийг даргалав.

Picture1.jpg

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад бэлчээрийн тогтвортой менежментийг хөгжүүлэх, доройтсон газрыг нөхөн сэргээх, цөлжилтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн юм.

1.jpg

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцтой хамтран хэрэгжүүлж буй “Rangelands Flagship Initiative” буюу “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг COP17-ын урт хугацааны үр дүнгийн нэг болгон дэвшүүлж, нийт 45 төслийг багтаасан, ойролцоогоор 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багцыг олон улсын хөрөнгө оруулагчид, хөгжлийн түншүүдэд танилцуулсан.

Ингэснээр бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг олон улсын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулах хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдсэн.

Ажлын хэсэг, шуурхай штабуудыг ахалж ажиллав

Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, стратегийн ач холбогдол бүхий асуудлыг шийдвэрлэх хүрээнд дараах ажлын хэсэг, шуурхай штабыг ахлан ажилласан. Үүнд,

5.jpg

1. Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, дата төвийн дэд бүтцийн хөгжил

Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухаан, дижитал дэд бүтцийн хөгжлийг уялдуулан дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

2. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, үнийн тогтвортой байдал

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц, хангамжийг нэмэгдүүлэх, тээвэр, логистикийн үйлчилгээг сайжруулах, үнийн өөрчлөлтөд хяналт тавих, салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалт, шуурхай удирдлагыг хангах чиг үүрэг бүхий шуурхай штабыг удирдан ажилласан.

3. Ашигт малтмал, газрын тос, байгалийн хийн салбарын олон улсын хамтын ажиллагаа

Монгол Улс, Бахрейны Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн Эмират хооронд ашигт малтмал, газрын тос, байгалийн хийн нөөцийн геологийн судалгаа, эрэл хайгуулын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбогдох яриа хэлэлцээ хийх, гэрээний төслийг харилцан тохиролцох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан.

14 ажлын хэсэг, шуурхай штабын үйл ажиллагаанд оролцов

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих, салбар хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр дараах ажлын хэсэг, шуурхай штабын бүрэлдэхүүнд орж ажилласан.

1.    Монголын эдийн засгийн чуулган–2025

Монголын эдийн засгийн чуулган–2025 арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

2.    Монголын эдийн засгийн чуулган–2026

Монголын эдийн засгийн чуулган–2026 арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

3.    Хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

Улсын Их Хурлын 2025 оны 61 дүгээр тогтоол, Засгийн газрын 2025 оны 206 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудалд хамаарах хүчин төгөлдөр хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, заавар, аргачлалд дүн шинжилгээ хийх, тэдгээрийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд нийцүүлэх, шаардлагатай зохицуулалтыг өөрчлөх, хүчингүй болгох, холбогдох хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

4.    Төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн шинэчлэл

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хуулийн төслийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

5.    Монгол–Францын хамтарсан ураны төслийн гэрээний боловсруулалт

Монгол Улсын Засгийн газар болон Монгол–Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано Майнинг САС” компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагалдах Орд ашиглалтын гэрээ, Хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслүүдийг эцэслэн боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

6.    Газрын тосны салбарын бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилт

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон “Доншен газрын тос (Монгол)” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг судлах, цаашид баримтлах бодлого, арга хэмжээний талаар санал боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

7.    Сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийн хөгжил

Сэргээгдэх эрчим хүч болон тархмал эх үүсвэрт суурилсан эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

8.    Оюу толгой төслийн санхүүжилтийн нөхцөлийг сайжруулах

Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

9.    Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх

“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, тохиролцсон төслийн эцсийн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

10. Оюу толгой төслийн талаарх УИХ-ын тогтоол, хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээ

Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоол болон “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, холбогдох санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

11. Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай штаб

Гадаад орчны нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралын сөрөг нөлөөллийг бууруулах, онцгой нөхцөлд хариу арга хэмжээ авах, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагыг хангах чиг үүрэг бүхий шуурхай штабын бүрэлдэхүүнд орж ажилласан.

12. Макро эдийн засгийн тогтвортой байдал, валютын нөөцийг нэмэгдүүлэх

Макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, төлбөрийн тэнцлийг сайжруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, тооцоо судалгаа хийх, хэрэгжилтийг зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

13. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хөгжлийг дэмжих

“2025 оныг нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагыг хангах чиг үүрэг бүхий шуурхай штабын бүрэлдэхүүнд орж ажилласан.

14. Эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын эрх зүйн шинэчлэлийн хэрэгжилт

Засгийн газрын 2026 оны 329 дүгээр тогтоолоор баталсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан.

ХУУЛЬ ТОГТООХ БОЛОН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бизнес эрхлэх эрх чөлөөг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төрийн худалдан авах ажиллагааг шинэчлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих, дижитал эдийн засгийн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн шинэчлэлд оролцон ажиллаж байна.

Эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэв

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, татварын дарамтыг бууруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэв.

Монгол Улсын Их Хурлаас 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаас хойш нийт 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч хууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнесийн үйл ажиллагаанд тулгарч буй эрх зүйн хүндрэлүүдийг арилгах шаардлага хэвээр байв.

Энэ хүрээнд холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд оролцсон. Улсын Их Хурал 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр холбогдох хуулиудыг баталснаар бизнес эрхлэх эрх чөлөөг хамгаалах, төрийн оролцоог оновчтой болгох, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах алхам хийлээ.

Хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд дараах үндсэн зохицуулалтыг тусгасан.

-Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулав.

-Хөрөнгө оруулалтын татварын орчныг сайжруулав.Холбогдох нөхцөлийг хангасан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татварын хувь хэмжээг 20 хувиас 5 хувь болгон бууруулж, санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг бууруулах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэв. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хуульд заасан зориулалтын тоног төхөөрөмжийн импортын гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлөх зохицуулалтыг тусгасан.

-Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан бонд, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох татварын хөнгөлөлтийн хугацааг 2040 он дуустал сунгав.

Гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтыг арилгав

Банк, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, оюуны өмч, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж, сэргээгдэх эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухаан зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийх боломжийг өргөжүүлэх зохицуулалтыг холбогдох хуулиудад тусгав. Мөн гадаадын банк Монгол Улсад салбар байгуулахад хувьцаа эзэмшлийн 20 хувийн хязгаарлалтыг хэрэглэхгүй байх зохицуулалтыг тусгаснаар банк, санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн боломжийг нэмэгдүүлэв.

Хөрөнгө оруулалтын татварын орчны тогтвортой байдлыг хангах хугацааг нэмэгдүүлэв

 Монгол Улсад таваас доошгүй жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын хэмжээ, байршлаас хамааран 10–20 жилийн хугацаатай тогтворжуулах гэрчилгээ олгох зохицуулалтыг тусгав. Төрийн байгууллагуудын чиг үүрэг, хяналт шалгалтын зохицуулалтыг боловсронгуй болгов.

Шударга өрсөлдөөнийг дэмжих шинэчлэлийг үргэлжлүүлж байна

Шударга өрсөлдөөнийг дэмжих, зах зээл дэх монополын эсрэг зохицуулалтыг боловсронгуй болгох хуулийн шинэчлэлийг үргэлжлүүлж байна. Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хүрээнд зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангах, монополын эсрэг эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. 2024 онд хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Шадар сайдын 25 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд санал солилцох хурал, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан.

Шадар сайдын 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаар тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтыг боловсронгуй болгох ажил үргэлжилж байна.

6.jpg

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль (нэмэлт, өөрчлөлт)-ийн зохицуулалтыг сайжруулна

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр судалгаа, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, өргөдөл, гомдол шийдвэрлэх тогтолцоог сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажилласан.

2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хурлын Тамгын газар, Монополын эсрэг газар, Монгол Улсын их сургууль хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хуулийн шинэчлэлтэй холбоотой санал, зөвлөмж боловсруулсан.

7.jpg

Зар сурталчилгааны эрх зүйн орчныг шинэчилж байна

Зар сурталчилгааны эрх зүйн орчныг шинэчлэх, зах зээлийн шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах ажил үргэлжилж байна.

2024 онд Зар сурталчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авах бэлтгэл ажлыг хангасан.

2025 онд “Өрсөлдөөний бодлого, зохицуулалт, шинэтгэл” олон нийтийн хэлэлцүүлэгт оролцож, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд санал солилцсон.

2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ажлын хэсгийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох зохицуулалтыг танилцуулж, гишүүдээс бичгээр санал авсан.

8.jpg

Ажлын хэсгийн зарим гишүүний албан тушаал, чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан бүрэлдэхүүнийг шинэчилж, хуулийн төсөл боловсруулах ажлыг үргэлжлүүлж байна.

Өгөгдлийн тухай хууль (Анхдагч хууль)-ийн төслийг өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номингийн хамт Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлсэн.

9.png

Хуулийн төсөл нь өгөгдлийг бий болгох, цуглуулах, ашиглах, солилцох эрх зүйн нэгдсэн зохицуулалтыг бүрдүүлэх, өгөгдлийн аюулгүй байдал, чанар, хүртээмжийг хангах, төрийн байгууллагуудын өгөгдөл солилцоог сайжруулахад чиглэж байна.

Мөн өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновац, бизнесийн шинэ боломжийг дэмжих, өгөгдлийн дэд бүтэц, дата төв болон хиймэл оюун ухааны салбарын хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад өндөр хүчин чадлын тооцооллын дата төвүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй уялдуулах, тооцооллын хүчин чадалд суурилсан үйлчилгээг олон улсын зах зээлд экспортлох эрх зүйн боломжийг өргөжүүлэхээр зорьж байна.

Энэхүү санаачилга нь дижитал эдийн засгийн шинэ салбарыг хөгжүүлэх, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх бодлогын зорилттой уялдаж байгаа юм.

Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Төрийн худалдан авах ажиллагааны ил тод байдал, үр ашиг, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, тендер шалгаруулалтад чанар, үнийн зохистой хослолыг харгалзах, хиймэл оюун ухаан, цахим технологийг нэвтрүүлэх, томоохон төслүүдэд чадавхад суурилсан хэлэлцээний арга хэрэглэх, маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.

10.png

Хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын Төсвийн байнгын хороо 2026 оны 9 дүгээр сарын 16-нд, чуулганы нэгдсэн хуралдаан 10 дугаар сарын 2-нд тус тус дэмжсэн бөгөөд УИХ-ын даргын 10 дугаар сарын 14-ний өдрийн 393 дугаар захирамжаар төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан.

ГАДААД ХАРИЛЦАА

Бахрейны Хаант Улстай хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцээ хийв (2025.02.22–24)

Бахрейны Хаант Улсад хийсэн албан томилолтын хүрээнд тус улсын Шадар сайд болон холбогдох сайд, албан тушаалтнуудтай уулзаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дата төв, аялал жуулчлал, агаарын тээвэр, мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв.

Энэ үеэр Бахрейны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төрийн үйлчилгээний цахимжилт, хот байгуулалт, дэд бүтцийн санхүүжилтийн туршлагатай танилцаж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Томилолтын үр дүнд визийн нөхцөлийг хөнгөвчлөх, шууд нислэг, залуучуудын солилцоог хөгжүүлэх, уул уурхайн салбарт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Булангийн орнуудын зах зээлд нийлүүлэх боломжийг судлах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр цаашид хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн.

Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчлав (2025.02.25–27)

АНЭУ-тай эрчим хүч, хөрөнгө оруулалт, дижитал дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Тус улсад ажиллах үеэр Монгол–АНЭУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаанд оролцож, тус улсын холбогдох сайд нар, “Масдар” компанийн төлөөлөлтэй уулзав. Мөн “Инвестопиа–2025” хөрөнгө оруулалтын чуулганд оролцож, “Хазна” дата төвийн үйл ажиллагаатай танилцсан.

Томилолтын үр дүнд Эдийн засгийн хамтарсан хорооны протоколд гарын үсэг зурж, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хэлэлцээг урагшлуулан, “Масдар” компанитай хамтарсан судалгааны баг ажиллуулахаар тохиролцов. Түүнчлэн Монгол Улс, Бахрейны Хаант Улс, Абу Дабигийн талууд ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, дата төв хөгжүүлэхэд шаардлагатай техникийн болон эдийн засгийн нөхцөлийг судлав.

Хонконг дахь “Дэлхийн хөрөнгө оруулагчдын симпозиум–2025”-д оролцов (2025.03.24)

Монгол Улсын хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, дижитал дэд бүтцийн боломжийг олон улсад танилцуулав.

Милкен институтийн зохион байгуулсан “Дэлхийн хөрөнгө оруулагчдын симпозиум–2025” болон гүйцэтгэх захирлуудын дугуй ширээний хэлэлцүүлэгт урилгаар оролцож, Монгол Улсын эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, сэргээгдэх эрчим хүч, дата төв, дижитал дэд бүтцийн хөгжлийн боломжийн талаар илтгэл тавив.

Оролцооны үр дүнд Монгол Улсын хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын санхүү, технологийн байгууллагуудад танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Япон Улсад ажлын айлчлал хийв (2025.07.26–31)

Япон Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт хийв.

Шадар сайд Т.Доржханд Япон Улсад хийсэн албан томилолтын хүрээнд “Осака–Кансай ЭКСПО–2025” дэлхийн үзэсгэлэнгийн Монгол Улсын Үндэсний өдөрлөгт оролцож, Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулав.

Томилолтын үеэр Япон Улсын Засгийн газрын холбогдох сайд, албан тушаалтнууд, ЖАЙКА болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, сэргээгдэх эрчим хүч, устөрөгчийн технологи, тээвэр, логистик, дэд бүтцийн санхүүжилтийн асуудлаар санал солилцов. Мөн Японы дэвшилтэт технологи, ухаалаг хотын шийдэлтэй танилцав.

Томилолтын үр дүнд Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилт, сэргээгдэх эрчим хүч, устөрөгчийн туршилтын төсөл, хоёр шаттай зээлийн хамтын ажиллагаа болон худалдаа, тээврийн шинэ боломжуудыг цаашид судалж, хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан томилолтоор ажиллав (2025.10.18–23)

Монгол Улсын эрчим хүч, дэд бүтэц, хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулалтын боломжийг Лондонд танилцуулав.

Эрчим хүчний шинэчлэл, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, Монгол–Британийн дэд бүтцийн түншлэлийн форум болон Лондонгийн хөрөнгийн биржид зохион байгуулсан “Монголын хөрөнгө оруулалтын форум: Лондон 2025” арга хэмжээнд оролцож, үндсэн илтгэл тавив. Мөн Их Британийн Засгийн газар, парламент, Лондонгийн хөрөнгийн бирж, олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзаж, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хөрөнгийн зах зээл, санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Томилолтын үр дүнд олон улсын 100 гаруй байгууллагын төлөөлөлд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг танилцуулж, дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт татах, Монголын компаниудын олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломж, Улаанбаатар хотын метроны төслийн санхүүжилт болон олон улсын санхүүгийн төв байгуулах урьдчилсан судалгааг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэв.

Бельгийн Хаант Улсад айлчлав (2026.03.11–13)

Монгол–Европын Холбооны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Бельгийн Хаант Улсын Брюссель хотод зохион байгуулсан Монгол–Европын Холбооны хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцлоо. Уулзалтад Европын болон Монголын 80 орчим хөрөнгө оруулагч оролцож, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл, эрчим хүч болон стратегийн төслүүдийн боломжийн талаар мэдээлэл солилцов. Талууд гадаадын хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, боломжит төслүүдийн санхүүжилтийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв.

11.jpg

Түүнчлэн,

Европын Комиссын төлөөлөгчидтэй: Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний нөөцөд тулгуурлан бүс нутгийн эрчим хүчний төв болох боломж, ногоон үйлдвэрлэл, түүхий эдийн боловсруулалт, нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл, дижитал холболт, мэдээллийн аюулгүй байдал болон эрчим хүч хадгалах технологийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

12.jpg

Бельгийн Холбооны Парламентын Төлөөлөгчдийн Танхимын даргатай: Парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, парламентын бүлэг байгуулах, Монгол–Бенилюксийн хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, Монгол Улсад зохион байгуулах COP17 бага хуралд Бельгийн өндөр түвшний оролцоог хангах болон хоёр улсын дипломат харилцааны 55 жилийн ойн хүрээнд айлчлал зохион байгуулах асуудлыг хөндөв.

13.png

Европын Төв банкны төлөөлөгчтэй: Олон улсын төлбөр тооцоонд үүсэж буй хүндрэл, төлбөр тооцооны сувгийг нээх, ногоон санхүүжилт болон техникийн туслалцааны асуудлаар санал солилцов.

14.jpg

Монгол–Европын Холбооны хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтаар эрчим хүч, банк санхүү болон стратегийн төслүүдэд Европын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв.

Европын Хөрөнгө оруулалтын Банкны төлөөлөгчид Монгол Улсын ногоон, тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжих цаашдын хамтын ажиллагааны нөхцөлийг танилцуулсан нь өмнө байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг эхлүүлэхэд чухал алхам болов.

Европын компаниуд Монгол Улсад хамтарсан үйлдвэр байгуулж, технологи нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв  /2026.04.13-24/  

АНУ-д хийсэн албан томилолтын хүрээнд U.S. EXIM, DFC, The Asia Group болон Goldman Sachs, Carlyle, J.P. Morgan, Franklin Templeton зэрэг олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын эрчим хүч, дата төв, дижитал дэд бүтэц, чухал ашигт малтмалын төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах боломжийг хэлэлцэв.

Уулзалтуудаар U.S. EXIM-тэй хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг нарийвчлан хэлэлцэж, DFC-тэй тэргүүлэх төслүүдийн санхүүжилтийн боломжийг үргэлжлүүлэн судлах, The Asia Group-тэй АНУ-ын технологийн компаниудын хөрөнгө оруулалтыг татах стратеги, замын зураг боловсруулах асуудлаар санал солилцов. Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудтай 5 тэрбум ам.долларын хамтарсан хөрөнгийн сан байгуулах санал, эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, төслийн санхүүжилт, бонд болон хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө татах боломжийг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Түүнчлэн цөлжилт, газрын доройтолтой тэмцэх санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаарх дагалдах арга хэмжээнд 85 гаруй төлөөлөгч оролцож, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

15.png16.jpg

“Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026” форумд оролцов /2026.05.15/

Японы Засгийн газар, парламент болон хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзаж, сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, эрчим хүч хуримтлуулах төслүүдийн хамтын ажиллагааны боломжийг танилцуулав.

Токио хотын захиргаа болон холбогдох байгууллагуудтай хийсэн уулзалтаар ногоон санхүүжилт, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуулах систем (BESS), тогтвортой хот хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв.

17.jpg18.jpg

JETRO-ийн төлөөлөлтэй уулзаж, Монгол–Японы худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.Монголын 30 гаруй, Японы 230 гаруй бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулагчийг оролцуулан Монгол Улсын хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулав.Ногоон устөрөгчийн экспорт, сумдын тархмал эрчим хүч, батарей хуримтлуурын гурван төслийг Японы талтай хамтран хөгжүүлэх санал дэвшүүлж, дэмжлэг авах чиглэлээр яриа хэлэлцээ хийв.

Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийв (2026.09.07–09)

АНЭУ-тай эрчим хүч, уул уурхай, дата төв, хиймэл оюун ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцэв.

Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн албан томилолтын хүрээнд тус улсын Гадаад худалдааны сайд Тани бин Ахмад Аль-Зейюди, Эрчим хүч, дэд бүтцийн сайд Сухайл бин Мухаммад Аль-Мазроуей, Абу Дабигийн Хөгжлийн сан болон G42 группийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, дата төв, хиймэл оюун ухааны дэд бүтцийн хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв.

19.jpg

Томилолтын гол үр дүнд хоёр улсын эрчим хүчний яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, эрчим хүч хуримтлуулах байгууламж болон эрчим хүчний экспортын чиглэлээр хамтран ажиллах үндэс бүрдүүлэв.

20.jpg

Өгөгдлийн төв, хиймэл оюун ухааны дэд бүтцийн чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааны яриа хэлэлцээг үргэлжлүүлэх боломж бүрдэв.

Мөн Абу Дабигийн Хөгжлийн сантай Монгол Улсын эрчим хүч, дата төв, ногоон устөрөгчийн төслүүдийг судлах, техникийн түвшинд мэдээлэл солилцохоор тохиролцож, G42 групптэй сэргээгдэх эрчим хүчээр хангагдах дата төв, хиймэл оюун ухааны тооцооллын дэд бүтцийг Монгол Улсад хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

21.jpg

БНХАУ-д албан томилолтоор ажиллав (2026.09.14–18)

Ногоон эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухаан, дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв. 

22.jpg

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд БНХАУ-ын Шэньжэнь хотод зохион байгуулсан “Олон улсын дижитал эрчим хүчний экспо”, “Монгол–Хятадын хөрөнгө оруулалтын форум: Ногоон эрчим хүч ба цахим шилжилт” болон хиймэл оюун ухаан, эрчим хүчний технологийн хөрөнгө оруулалтын форумд оролцож, Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчээр хангагдах ногоон дата төв, хиймэл оюун ухааны дэд бүтцийг хөгжүүлэх боломжийн талаар илтгэл тавив.

Мөн Шанхай хотод Envision Energy, Jinko Power компаниудын дэвшилтэт технологи, үйл ажиллагаатай танилцаж, Германы хөрөнгө оруулалт, хөгжлийн байгууллага (DEG)-ын төлөөлөлтэй сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилт болон хувийн хэвшлийн төслүүдийг санхүүжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Томилолтын үр дүнд Монгол Улсын ногоон эрчим хүч, дата төв, дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд технологи, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлав.

23.jpg

Монгол Улсад ногоон дата төв хөгжүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг дижитал технологитой уялдуулах, хиймэл оюун ухаан болон шинэ технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татах боломжийг сурталчлан танилцуулав.

Шанхай хот 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Шанхай хотод эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд болох Envision Energy Co., Ltd., Jinko Power Technology Co., Ltd. зэрэг байгууллагын үйл ажиллагаа, технологи, төсөл, бүтээгдэхүүнтэй танилцав.DEG – Германы хөрөнгө оруулалт, хөгжлийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын төсөл, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүч болон хувийн хэвшлийн төслүүдийг санхүүжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын эрчим хүчний салбарын хэрэгцээ, хөгжлийн чиглэлтэй уялдуулан Envision Energy болон Jinko Power компаниудтай хамтран ажиллах боломжийг судалсан ба DEG-тэй хувийн хэвшлийн төсөл, сэргээгдэх эрчим хүчийг санхүүжүүлэх талаар санал солилцов.

Эрчим хүчний экспортын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын гол үр дүн

Шадар сайд Т.Доржхандын удирдлага дор эрчим хүчний экспорт, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр Европын хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай төслийн бэлтгэлийг ахиулж, АНЭУ болон Саудын Арабтай эрчим хүчний хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, БНХАУ-тай экспортын хэлэлцээг үргэлжлүүлэх санал, судалгааны суурийг бүрдүүлэв. Гол үр дүнг дараах зургаан чиглэлээр нэгтгэв.

Европын хамтын ажиллагааг тодорхой төслүүдийн бэлтгэлд шилжүүлэв

EIB-тэй байгуулсан 1 тэрбум хүртэлх еврогийн хамтын ажиллагааны санамж бичиг болон EBRD-тэй байгуулсан санамж бичгийн мөрөөр дамжуулах сүлжээ, ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийн төслүүдийн бэлтгэл, үнэлгээний ажлыг ахиулав. Ажлын алба ЭХЯ, Сангийн яам, Монголбанк болон бусад байгууллагыг банкуудтай холбож, төслийн саналуудыг уялдуулан ажиллав.2026 оны 9 дүгээр сарын 24-ний нэгтгэлээр Сайншанд–Цагаан Суварга 220 кВ-ын, 204.5 км дамжуулах шугамын төсөл 47.87 сая ам.доллар хүртэлх төрийн зээлийн банкны дотоод батламжийн шатанд хүрсэн. Брюсселийн хөрөнгө оруулагчдын дугуй ширээнд 80 орчим хөрөнгө оруулагч оролцож, EIB-ийн ногоон ЖДҮ-ийн санхүүжилтийн хөтөлбөрийн гэрээний нөхцөлийг Монголбанканд гардуулсан. COP17-ийн хүрээнд Засгийн газар–EIB хооронд тогтвортой ойн аж ахуйг дэмжих Эрмэлзлийн бичиг байгуулав.

EIB-ийн 1 тэрбум хүртэлх еврогийн хүрээ нь заавал биелүүлэх санхүүжилтийн үүрэг биш бөгөөд төсөл тус бүрийн санхүүжилт банкны үнэлгээ, эцсийн шийдвэрээс хамаарна.

АНЭУ болон Саудын Арабтай эрчим хүчний салбарын албан ёсны хамтын ажиллагаа

АНЭУ-тай 2026 оны 9 дүгээр сард, Саудын Арабын Хаант Улстай 10 дугаар сард эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хоёр улсын түншүүдтэй төслийн түвшинд ажиллах албан ёсны хүрээг бүрдүүлэв. АНЭУ-тай байгуулсан санамж бичигт сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, дамжуулах болон түгээх сүлжээ, хуримтлуур, бүс нутгийн зах зээлд экспортлох боломжийг хамтран судлахаар тусгасан.Абу Дабийн Хөгжлийн сан болон G42 групптэй уулзаж, эрчим хүчний дэд бүтэц, дата төвийн хөрөнгө оруулалтын саналуудыг хэлэлцэв. Дараагийн шатанд хамтын ажиллагааны ажлын механизм, тэргүүлэх төслүүд, хариуцах байгууллагуудыг тодорхойлно.

5.3.БНХАУ-тай эрчим хүчний экспортын хэлэлцээний бэлтгэлийг хангаж ажиллалаа

БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний удирдах газар NEA-тай уулзаж, санамж бичиг байгуулах, холбогч ажилтан томилох, сэргээгдэх эрчим хүч, экспорт, хуримтлуур, ногоон устөрөгч, дата төв, сүлжээний холболтын техникийн ажлын хэсэг байгуулах саналыг албан захидлаар хүргүүлэв. Санамж бичгийн төсөл боловсруулж, байгууллага хоорондын хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.Ван И-гийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх төлөвлөгөөнд эрчим хүчний байгууллага хоорондын шинжээчдийн ажлын хэсгийн уулзалтыг тусгуулсан. Экспортын төслүүдийн нэгдсэн танилцуулга, БНХАУ-ын эрчим хүчний бодлогын судалгааг бэлтгэж, дараагийн техникийн хэлэлцээний мэдээллийн суурийг бүрдүүлэв.

Томоохон дата төвийн төслийг хамтран судлах санамж бичиг байгуулав

COP17-ийн хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 25-нд Засгийн газрыг төлөөлөн AQ Sora Energy ХХК-тай Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо суманд 5 ГВт хүртэлх хүчин чадалтай AI болон өндөр хүчин чадлын тооцооллын дата төвийг үе шаттай хөгжүүлэх санамж бичиг байгуулав. Энэ нь эрчим хүчний нөөцийг тооцооллын үйлчилгээний хөрөнгө оруулалттай холбох төслийг хамтран судлах эхлэл болов.Төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоо ойролцоогоор 16 тэрбум ам.доллар. Улсын нэгдсэн сүлжээнд нэмэлт ачаалал үүсгэхгүй, бие даасан эх үүсвэр, хуримтлуураар хангах хувилбарыг судална.

Ногоон устөрөгчийг олон улсын хамтын ажиллагаа болон судалгаанд тусгав

Ногоон устөрөгчийн үйлдвэрлэл, экспортын боломжийг АНЭУ-тай байгуулсан санамж бичиг болон NEA-д хүргүүлсэн техникийн хамтын ажиллагааны саналд тусгав. Мөн 2027 оны төсөвт санал болгосон судалгааны чиглэлд ногоон устөрөгч, ногоон металлыг багтаасан. Төслийн хэрэгжилтэд шилжихийн тулд худалдан авагч, технологи, эрчим хүчний хангамж, эдийн засгийн үндэслэлийг тодорхойлох шаардлагатай.

Экспортын бодлогыг хэрэгжүүлэх судалгаа болон зохицуулалтыгн суурийг бүрдүүлэв

Эрчим хүчний экспортыг дэмжих хэлтсээр дамжуулан яамд, олон улсын түнш, хөрөнгө оруулагчдын ажлыг уялдуулах, долоо хоног бүр тайлагнах тогтолцоог бүрдүүлэв. Экспортын стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж, санхүү, татварын орчны судалгааны эхний болон явцын тайланг хүлээн авсан. Дамжуулах шугам, дэд станц, хил дамнасан холболтын судалгааны ажлын даалгаврыг боловсруулж, 2027 оны төсөвт таван чиглэлийн судалгааны санал бэлтгэв.

Цаашдын гол зорилт нь байгуулсан санамж бичгүүдийг хариуцах тал, хугацаа, хэмжигдэхүйц үр дүнтэй ажлын төлөвлөгөө болгон хэрэгжүүлэх, төслийн бэлтгэлийг санхүүжилтийн шийдвэрт хүргэх, БНХАУ-тай техникийн хэлэлцээг ахиулахад оршино.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,