Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Бэлгийн гэмт хэрэгт буруутгагдаж, 2019 онд Нью-Йоркийн шоронд нас барсан Жеффри Эпштейний үхлийн шалтгаантай холбоотой шинэ тайлан гарчээ. Гурван шинжээч түүний биед илэрсэн гэмтлүүд амиа хорлосноос илүүтэйгээр бусдын гарт амиа алдсан байх магадлалтайг харуулж байна гэж дүгнэсэн байна.

Шүүх эмнэлгийн шинжээч Майкл Фриман, шүүх эмгэг судлаач Андерс Эрикссон, танин мэдэхүйн шинжлэх ухааны судлаач Итиэл Дрор нар Эпштейнийг эхлээд зодож, улмаар нарийн, зангидсан даавуун боолтоор боомилсон байж болзошгүй гэж үзжээ.

Тэдний шинжилгээгээр Эпштейний хүзүү, нуруу, мөрөнд илэрсэн гэмтэл нь амиа хорлосон гэх өмнөх дүгнэлттэй нийцэхгүй байгаа аж. Мөн цогцсыг олсон үеийн гэрэл зураг аваагүй, дүүжлэхэд ашигласан эд зүйлийг тогтоож чадаагүй зэрэг мөрдөн шалгах ажиллагааны алдаа, зөрчлийг тайланд дурджээ.

Гурван шинжээчийн үзэж байгаагаар Эпштейний үхлийн анхны мөрдөн шалгалтаар зарим чухал нотлох баримт, нөхцөл байдлыг орхигдуулсан бөгөөд улс төрийн болон олон нийтийн дарамт шүүх эмнэлгийн дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй байна.

Харин 2019 онд хийсэн задлан шинжилгээний дүнд шүүх эмнэлгийн шинжээч Кристин Роман Эпштейнийг дүүжилж амиа хорлосон гэж эцэслэн дүгнэсэн бөгөөд бусад шинжээчид ч уг байр суурийг дэмжиж байв.

Эпштейний ах Марк анхны дүгнэлтэд эргэлзэж ирсэн бөгөөд дүүгийнхээ үхэлтэй холбоотой баримт бичгүүдийг шинжээч Майкл Фриманд өгч, дахин судлуулахад хүргэсэн байна.

Шинэ тайланд мөн Эпштейний цогцсыг анх олсон хорих ангийн ажилтан түүнийг дүүжлэгдсэн байдалтай олсон тухай худал мэдүүлсэн, эсвэл амиа хорлосон мэт харагдуулахын тулд цогцсыг зориудаар байрлуулсан байж болзошгүй гэсэн хоёр хувилбарыг дэвшүүлжээ.

Гэхдээ энэ нь гурван шинжээчийн хийсэн дүгнэлт бөгөөд Эпштейнийг бусдын гарт амиа алдсан гэдгийг албан ёсоор тогтоосон шинэ шийдвэр биш юм. Түүний үхлийн шалтгаантай холбоотой маргаан ийнхүү дахин сөхөгдөж байна.

Эх сурвалж: Reuters

#Жеффри Эпштейн,