УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар мэдээлэл өглөө.
Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж Монгол, Оросын эрдэмтэд дүгнэсэн юм.

Гэрэл зургийг MPA.mn
Хоёр улсын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг хоёр жилийн хугацаанд Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд үзүүлэх төслийн нөлөөллийг судалж, эцсийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өгсөн бөгөөд судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны арванхоёрдугаар сард болох Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулахаар болжээ.
Тэрбээр Эгийн голын УЦС-ын төслийн асуудлыг улс төрийн маргаан, таамаг төдий ярианаас гаргаж, шинжлэх ухааны судалгаа, үндэслэлд тулгуурлан шийдвэрлэх чиглэлд хоёр улс нэг алхам урагшилсан гэдгийг онцоллоо.

#live, #Эгийн голын усан цахилгаан станц, #УИХ-ын гишүүн С.Одонтуяа,

Эрдэнэт-Овоо:
USD | 3602