“Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг 87 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр мэдээллээ.

Тэрбээр уг асуудлыг ил тод, нээлттэй болгох, өмнө нь 2023 онд байгуулагдсан хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нягтлах зорилгоор өнгөрсөн гуравдугаар сард дахин түр хороо байгуулах санаачилга гаргасан. Мөн нам харгалзахгүйгээр асуудлыг шалгаж, хууль зөрчсөн нь тогтоогдвол холбогдох этгээдэд хариуцлага тооцох ёстойг онцоллоо.

Энэ үеэр төмөр замын асуудалтай холбоотой ҮАБЗ-ийн хоёр тэмдэглэлийг ил болгох шаардлагатай гэлээ.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

1 цаг 13 минутын өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаа Бодийн 110 сая долларын асуудал үнэн зөвөөрөө тогтоогдоно гэдэгт итгэж байна. Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

Овоодоо Н.Номтойбаяр 6 сарын дараа Бодийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулахаар Тогтоолын төсөл өргөн барьсан байна! 
Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая! 

Манай Номт Бодийн асуудал дээр арай ч шахалт дарамтанд ороод, эсвэл сая долларт худалдагдаад могой шигээ цагираглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байгаа! 
Энэ удаа Бодийн 110 сая долларын асуудал үнэн зөвөөрөө тогтоогдоно гэдэгт итгэж байна. 
Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно! Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү Н.Номтойбаяр аа!!!
Миний бие Бодийн 110 сая ам.долларын асуудлыг анх 2026.03.23-ны өдөр буюу 8 сарын өмнө АТГ-т 4 цагийн туршид гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтуудыг ойлгомжтой тайлбарлаж, нотлох баримт болгон 4 цагийн бичлэгийг, тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийн хамт гаргаж өгсөн болно. 

Энэ 👉ДӨРВӨН ЦАГИЙН БИЧЛЭГ-ийг прокурорын зөвшөөрөлтэй авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна.

Бодийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйл дээр төвлөрч ажиллах шаардлагатай! 
1. Гашуун сухайтыг Бодь Интернэшнл компанийн гүйцэтгэлээр хийлгүүлэх тухай 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргаад, тэрийгээ пост болгоод олон нийтэд түгээчих! 
  Энэ зөвлөмж дээр хэн гарын үсэг зурсан, нууцалж шууд гэрээ байгуулсан хуулийн заалт зэрэг бүх зүйл маш тодорхой байгаа! Өөр хэрэгтэй, хэрэггүй олон бичиг гаргаж олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй! 
2. “2019 оны 09 сарын 09 ны өдрийн Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ТУЗ-ийн хурлын 19-р тогтоолоор Бодь интершэншл ХХК-ийн данс руу 110 сая ам.доллар буюу 293,700,000,000,00 ( хоёр зуун ерөн гурван тэрбум, долоон зуун сая ) төгрөг шилжсэн. Энэ мөнгө одоо хаана байгаа вэ, бас яг юунд зарцуулагдсан бэ гэдгийг сонсголоор тогтоочих! 
    Хэрвээ дээрх үнийн дүн бүхий мөнгө Төмөр замд зарцуулагдаагүй бол хэн хэн авсаныг тогтоогоод улсыг хохиролгүй болгочих. Мөнгө мөртэй…
3. Манай Б.Энхбаярын хайгаад олохгүй гэж будилаад байгаа бэлэн мөнгө гаргасан Голомт  Финаншлийн дансыг нь 2022.12.18 ны өдөр АТГ олж тогтоогоод надад танилцуулж байсан юм.
Энэ өдрөөс хойш улс төрийн том зөрчил үүссэн дээ! 

Л.Оюун-Эрдэнэ миний бие энэ тухай болон бусад олон асуудлаар сонсголд гэрчээр оролцож, үнэн зөв мэдээллийг баримттай, нотлогоотой ярихаа үүгээр илэрхийлж байна. 
Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ...

#онцолсон, #live, #УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, #livetext, #Ерөнхийлөгчийн сонгуулийн тов,