Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын удирдагчид Брюссель хотноо хоёр өдөр үргэлжлэх тусгай дээд хэмжээний уулзалтад оролцож, 2028–2034 оны урт хугацааны төсөв болон 2027 онд Украинд олгох нэмэлт санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж байна.

ЕХ-ны ирэх долоон жилийн төсвийг нийт 1.582 их наяд евро байхаар санал болгосон бөгөөд уг төсвийн хэмжээ, зарцуулалтын тэргүүлэх чиглэл, гишүүн орнуудын санхүүгийн хувь нэмрийн талаар санал зөрөлдөөнтэй байгаа.

Мөн Европын Комисс 2027 онд Украинд зориулж 45 тэрбум хүртэлх еврогийн нэмэлт зээл олгох санал гаргасан. Үүний 25 тэрбум хүртэлх еврог батлан ​​хамгаалах салбарт, 20 тэрбум хүртэлх еврог улсын төсвийн ерөнхий дэмжлэгт зарцуулахаар төлөвлөжээ. Уг зээлийг Украин ОХУ-аас дайны нөхөн төлбөр авсны дараа эргэн төлөх нөхцөлтэй санал болгож байгаа юм.

Гэвч зээлийн асуудлаар гишүүн орнууд нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. Герман улс ЕХ-ны бүх 27 гишүүн Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэгт оролцох ёстой гэсэн байр суурь баримталж байгаа бол Словак, Чех, Унгар, Болгар зэрэг улс уг зээлд оролцохыг эсэргүүцлээ.

Уулзалтын эхний хэлэлцүүлгээр долоон жилийн төсөв болон Украинд олгох санхүүжилтийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд удирдагчид оны эцэс гэхэд шийдвэр гаргахыг зорьж байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Европын холбоо, #Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд,