Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 24-ний өдөр БНСУ-ын Солонгосын контентийн хөгжлийг дэмжих агентлагт зочилж, тус агентлагийн дарга Ким Юн Жи-тэй уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол, Солонгос хоёр улсын түүх, соёлын уламжлалт хэлхээ холбоо нь ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлж, Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны бат бөх суурь болдгийг онцлов.

Тэрээр хоёр улс соёл, урлаг, спортын салбарт хамтран контент бүтээх, харилцан дэмжиж ажиллахын чухлыг тэмдэглээд, Монголын залуус БНСУ-ын хөгжлийн туршлага, технологийн дэвшил, К-контентын хөгжлөөс суралцах сонирхолтой байдгийг дурдав.

Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын компаниудтай холбоо тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Агентлагийн дарга Ким Юн Жи-г Монгол Улсад айлчлахыг урив.

Тус агентлаг нь дэлхийн 28 улсад төлөөлөгчийн газартай бөгөөд 540 гаруй ажилтантай юм.

#айлчлал, #БНсу, #Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,