ОХУ-ын Краснодарын хязгаарт байрлах «Славянск-Эко» газрын тос боловсруулах үйлдвэрт арваннэгдүгээр сарын 26-нд Украины дроны халдлагын улмаас гал гарч, үйлдвэрийн тоног төхөөрөмж, байгууламж ноцтой эвдэрчээ. Тус компанийн мэдээлснээр, халдлага засвар үйлчилгээ хийх зогсонг байдалтай үеэр гарсан бөгөөд энэ зогсолт есдүгээр сарын дроны халдлагаас хойш үргэлжилж байсан аж. Энэ удаагийн халдлагын улмаас түүхий нефть атмосферийн даралтаар нэрэх төхөөрөмж ихээхэн эвдэрч, хүнд нефтийн бүтээгдэхүүн хадгалах байгууламжууд сүйджээ.

Мөн хүнд нефтийн бүтээгдэхүүн болон бензиний фракц дамжуулах хоолойнууд гэмтсэн байна. Украин аравдугаар сарын сүүлчээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийх дроны халдлагаа эрчимжүүлсэн. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын аравдугаар сарын дундуур зарласан Москва, Киевийн хоорондын эрчим хүчний эвлэрэл хэрэгжихээ больсонтой холбоотой юм.
Салбарынхны тооцоогоор, Украины дроны халдлагын улмаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нийт түүхий нефть боловсруулах хэмжээ аравдугаар сарын сүүлчээс хойш 45 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #газрын тос, #ОРос, #ОХУ,

Дархан:
USD | 3602