Гэрэл зургийг MPA.mn
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 26-нд “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол” Ерөнхий сайдын ивээл дор 24 дэх жилдээ орон даяар боллоо.
Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан ёслолын төв арга хэмжээ Төрийн ордны “Их Монгол” танхимд болж, Ерөнхий сайд Н.Учрал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон албаны хүмүүс, 800 гаруй өсвөр үе, залуучуудын төлөөлөл оролцов.
Арга хэмжээний үеэр 16 хүүхдэд иргэний үнэмлэх, батламж гардуулж, урлагийн тоглолт толилуулан, хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн илтгэл өрнүүлжээ.
Улсын хэмжээнд 2026 онд нийт 66,262 хүүхэд, залуу 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авахаар байна. Тэдний төлөөлөл оролцсон андгай өргөх ёслолыг аймаг, орон нутагт нэгэн зэрэг зохион байгуулсан бол Герман, Хятад, БНСУ-д оршин суугаа Монгол Улсын 16 настай иргэдэд мөн иргэний үнэмлэхийг нь гардуулжээ.
Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар 2002 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй энэхүү ёслол нь өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл, үндэсний ухамсар төлөвшүүлэх, төр улсаа дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлуулах, түүх, соёл, уламжлалаараа бахархах үзлийг дэмжих зорилготой юм.

#онцолсон, #live, #Иргэний андгай өргөх ёслол,

Дархан:
USD | 3602