Египетийн нийслэл Каир хотын ойролцоо шатахуун тээвэрлэсэн ачааны машин осолдож, гал гарсны улмаас 31 хүн амиа алдаж, 21 хүн түлэгдэж гэмтжээ.
Ослоос үүдсэн галд ойролцоох автомашинууд өртсөн бөгөөд аврах ажиллагаанд түргэн тусламжийн 39 автомашин оролцсон байна. Гэмтсэн хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэж, Эрүүл мэндийн сайд Халед Абдель Гаффар эмнэлэгт хэвтсэн иргэд дээр очиж ажиллажээ.
Ослын шалтгааныг тогтоохоор Ерөнхий прокурорын газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд урьдчилсан мэдээллээр өндөр хүчдэлийн кабель зам дээр унасантай холбоотой байж болзошгүй аж.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси болон тэргүүн хатагтай Интисар нар амиа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, холбогдох байгууллагуудад шаардлагатай тусламж үзүүлэхийг үүрэг болгожээ.
Мөн осолд орсон ачааны машин нь төрийн өмчит бус, шатахуун тээвэрлэдэг хувийн компанийнх байсан бөгөөд хий тээвэрлэж явсан байж болзошгүй талаар хэвлэлүүд мэдээлсэн байна.
Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters

#египет,

Дархан:
USD | 3602