БАЙНГЫН ХОРОО:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
- Төрийн байгуулалтын байнгын хороо
ПАРЛАМЕНТЫН БҮЛГЭМ:
- Монгол- Америкийн парламентын бүлгийн гишүүн
- Монгол- Финляндын парламентын бүлгийн гишүүн
- Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн
- Монгол- Кубын парламентын бүлгийн гишүүн
- Монгол-Аргентины парламентын бүлгийн гишүүн
ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Өргөн мэдүүлсэн болон өргөн мэдүүлэхэд бэлэн болж буй хуулийн төсөл:
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл

Судалгаа хийж байгаа хуулийн төсөл:
-Барилга захиалагчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хуулийн төслийн судалгаа хийж байна.
-Бага орлоготой иргэдийн орлогыг хамгаалах тухай хуулийн төсөлд харьцуулсан судалгааны түвшинд ажиллаж байна.
Хамтран өргөн мэдүүлсэн хуулийн төсөл:
УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт хэд хэдэн хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлэв. Үүнд,
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив /Ж.Баярмаа/
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Б.Жаргалан/
-Хянан шалгах түр хороо байгуулах тухай
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Б.Түвшин/
-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/О.Номинчимэг/
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Б.Пунсалмаа/
-Төрийн нууцын тухай хууль (Шинэчилсэн найруулга) /О.Цогтгэрэл/
АЖЛЫН ХЭСЭГ
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал дүгнэлт, хуулийн төслийн боловсруулах.
2. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт, үнэлгээ хийж, холбогдох санал, дүгнэлт болон хуулийн төсөл боловсруулах .
3. Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах чиглэлээр судлан, санал, дүгнэлт гаргах , шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах

4. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах , санал, дүгнэлт гаргах , шаардлагатай хуулийн төсөл боловсруулах
5. Хүнс, эмийн аюулгүй байдал, хяналт зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах
Төсөв батлахдаа төсвийн асуудлыг хөндөж, хариуцлагатай хандахыг уриалж ажиллав
- Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд өндөр ач холбогдол өгч, нарийвчан судалж, төсвийг дагасан олон асуудлыг хөндөж ажиллалаа.Улсын төсвийн зарлагыг хэтрүүлсээр байгааг нээлттэй шүүмжлэн төсвийг алдагдалгүй батлуулах тал дээр харьяа байнгын хороод болон нэгдсэн чуулганд удаа дараа үг хэлж, уриалга гаргаж байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэгдсэн төсөв анх 639 төсөл хөтөлбөр оруулж ирсний 104 нь шинэ, 140 нь хугацаа болон төсөвт өртөг нь өөрчлөгдсөн, 395 нь төсөвт өртөгт өөрчлөлт ороогүй ч хугацаанд нь өөрчлөлт орсон буюу хойшилсон байх жишээтэй. Мөн хоёр жил үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээ 253, гурван жил үргэлжилж байгаа төсөл 88, 4-14 жил үргэлжилж байгаа арга хэмжээ 82 байна. Эдгээр нь нийт 1 их наяд төгрөгөөр төсөв тодотгосон байгааг ил тод, нээлттэй илэрхийлж, мэдээлэл хүргэж, цаашид ийм байдалтай төсөв баталдгийг зогсоохыг сануулав. Мөн Улсын төсвийн урсгал зардлыг тэнцүүлэх, алдагдалгүй төсөв батлах, хил дамнаж орж ирдэг урсгал зардлуудад анхаарах, Төсвийн байнгын хороо ажил хэрэгч байхыг нийт гишүүдэд уриаллаа.

Хөгжлийн төслүүдийг хөдөлгөх нь зөв
Гацсан төслүүд хэрэгжих нь зөв гэх байр суурьтай байж өргөн мэдүүлсэн МЕГА тодотголтой төслүүдийг хөдөлгөх ёстой хэмээн дэмжиж ажиллав. Цөмийн энергийн тухай хууль “Орано майнинг”, “Бадрах Энержи” ХХК-ийн хамтарсан Ураны төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эгийн голын усан цахилгаан станц, Дулааны цахилгаан станцын өргөтгөл гэх мэт томоохон төслүүдийг дэмжихээс гадна анхаарах асуудлуудад байр сууриа илэрхийлэн ажиллалаа.
Түүнчлэн:
- Төрийн өмчийн компаниудын засаглал, аудитын дүгнэлт тайланг ил тод болгож, улс төрийн ахмааралтай байдлыг арилгах байр суурийг илэрхийлэв. Мөн ашигтай болон алдагдалтай ажилладаг компаниудыг цаашид хэрхэн цэгцэлж зөв системтэй болгох талаар анхаарч ажиллах санал хэлэв.
- Улс төрийн томилгоо, төрийн өндөр албан тушаалыг Ашиг сонирхлын тухай хууль, Нийтийн албан тушаалын тухай хууль зэрэгт нийцүүлэн томилохыг хатуу шаардаж үг, үзэл бодлоо илэхрийлэн ажиллав. Төрд итгэх ард түмний итгэл хөсөрдсөн шалтгаан бол сайд дарга, гишүүн, төрийн өндөр албан тушаалтны хамаатан садан, хүүхдүүд нь боломжийг түрүүлж эдэлдэг байдал. Тиймээс энэ байдлыг өөрчлөх, таслан зогсоох, эсэргүүцэх гэж УИХ-ын гишүүд танхимд сууж байгааг мөн сануулж ажиллалаа.
ТОВЧХОН:
Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлэв.

1800 гаруй оюутан залуусыг хэлэлцүүлэгт хамруулав
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэлэлцүүлгийн хүрээнд нийт 1800 гаруй оюутан залуустай уулзаж, санал бодлыг солилцож, судалгаанд хамруулав.
- МУИС- 500 гаруй
- МУБИС- 450
- Отгон тэнгэр их сургууль- 280
- Бүгд Найрамдах Солонгос улсад суралцаж буй 600 гаруй оюутан залуустай уулзаж ярилцсан.
Туулын хурдны замын нээлттэй хэлэлцүүлэгт оролцов
Олны анхаарлын төв буй Туул голын асуудалд анхаарч ажиллав. Энэ хүрээнд нээлттэй хээлэлцүүлэгт оролцож, “Туулын хурдны замын төслийн хэрэгжилт, экологид үзүүлэх нөлөөллийн үнэлгээ дутуу, холбогдох байгууллагуудын дүгнэлт бүрэн гараагүй байна. Улаанбаатар хот ирээдүйд усны хомсдолд орох эрсдэлтэй байхад ийм төслүүддээ илүү нягт, хариуцлагатай хандах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын асуулгын цагаар Ерөнхий сайдтай 5 удаа мэтгэлцэв

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,