“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хүрээнд намрын мод тарих арга хэмжээ 2026 оны аравдугаар сарын 3-ны өдөр Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд 1,072 хүн оролцож, 3,000 гаруй мод тарьсан бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид оролцож, 150 ширхэг мод тарилаа.
Арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулахад ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, иргэн бүрийг мод тарих, ургуулан арчлах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Ийнхүү намрын мод тарих үндэсний өдрүүдийн хүрээнд нийслэл, орон нутагт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулсан мод тарих, ойжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна.
Мөн Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээдүүдийг газар ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.

#Намрын мод тарих үндэсний өдрүүд,

Эрдэнэт-Овоо:
USD | 3587