2026-10-20 23.49.11.jpg

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.10.20)-ийн хуралдаан 13.24 цагт эхэллээ. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Ганмаа, П.Ганзориг, Н.Алтаншагай, Д.Энхтуяа, Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа, Ж.Чинбүрэн, С.Эрдэнэбат, Г.Хосбаяр, Л.Энхнасан, О.Батнайрамдал, Х.Болормаа, Ш.Бямбасүрэн, Б.Хэрлэн, М.Энхцэцэг нар ирснээр ирц 60.0 хувиар бүрдэв.

2026-10-20 23.47.19.jpg

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь, 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

2026-10-20 23.49.46.jpg

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, хариулт авсан юм. Төсвийн тусгай шаардлагыг өөрчлөх зохицуулалтыг нэг удаагийн хуульд тусгаж шийдвэрлэх нь зөв эсэх тухай түүний асуултад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн А.Энхбат буруу гэсэн хариулт өгөв. Төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төслүүдтэй холбогдуулан төсвийн дүрмийг сулруулах зохицуулалтууд орж ирж байгаа нь дунд болон урт хугацаанд төсвийн тогтвортой байдалд илт сөргөөр нөлөөлж байна гэж тус Зөвлөл дүгнэсэн байна.

2026-10-20 23.47.22.jpg

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд З.Мэндсайхан хийлээ. Тэрбээр, 2027 оны төсвийн төсөл нь иргэдийн орлогын хамгааллыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний салбарын цалин хөлсний бодлогыг үе шаттай шинэчлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мөн эдийн засгийн суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд чиглэж байгааг онцлов. Нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлж, суурь тэтгэврийн тогтолцоог хэвшүүлэхийн зэрэгцээ нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж, ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн орлогын баталгааг сайжруулахаар төлөвлөжээ.

2026-10-20 23.48.35.jpg

Төрийн үйлчилгээний салбарын цалингийн шинэчлэлийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд болон бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувь, төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Эрүүл мэндийн салбарт ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулж, түгээмэл хэрэглээний зарим эмийг хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлөхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, эрт оношилгооны тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтыг үр өгөөж, хэрэгцээ шаардлага, ашиглалтын түвшин, нийгэм-эдийн засгийн ач холбогдолд тулгуурлан эрэмбэлж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дотор сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, хүүхэд хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний дэд бүтцийг өргөжүүлэх төслүүдэд тэргүүлэх ач холбогдол өгсөн байна.

2026-10-20 23.48.57.jpg

Сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Ганмаа, Д.Энхтуяа, Ж.Галбадрах, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, Х.Баасанжаргал, П.Наранбаяр, О.Саранчулуун, Ц.Баатархүү, Ө.Шижир нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, Хүүхдийн төлөө сангийн автомашины азын дугаарын борлуулалтын орлого, мөн байгууллагууд ахмадын сан байгуулж ажиллуулах үүргээ биелүүлэхгүй байгаа тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн болон эмнэлгүүдийн өр төлбөр, тарифын зохицуулалт, аудитын дүгнэлт, илэрсэн зөрчил болон тэдгээрийг арилгах арга хэмжээ, хөдөлмөр, халамжийн хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хүүхдэд олгох мөнгөн дэмжлэг зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөж, Оюутолгойн ногдол ашгийг төсөвт тусгах, зарцуулахтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг зарцуулах эрх зүйн үндэслэл, 2027 оны төсвийн төсөлд энэ талаар тусгасан арга хэмжээ, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, сургуулийн барилга байгууламжийн төсөл, хэрэгжилт, эко ногоон сургуулийн төсөл, түүний санхүүжилт, багшийн хүрэлцээ, алслагдсан бүсийн хүний нөөцийн асуудлыг лавлан тодруулж, “Онтре” компанийн эзэмшиж буй Оюутолгойн стратегийн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг сөхөн, энэ талаар татварын байгууллага үр дүнтэй арга хэмжээ аваагүйг шүүмжилж байлаа.

2026-10-20 23.49.34.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд багш нар болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний бодлого, соёл, спорт, аялал жуулчлал, эрүүл мэнд, нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, төсвийн хэрэгжилт, хүртээмж, үр дүнгийн талаар мэдээлэл авч, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцах орчин, пара спортын асуудлыг ч хөндсөн юм. Мөн төрийн байгууллагуудын хөрөнгө ашиглалт, санхүүгийн мэдээллийн ил тод байдал, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар зарчмын байр суурь илэрхийлж, шаардлага хангаагүй, зураг төсөвгүй төсөл, арга хэмжээг төсөвт тусгахгүй байх, зарим төслийн хэрэгцээ, үр өгөөжийг дахин нягтлах, төсвийн төсөл боловсруулахад холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг мөрдөж ажиллах, төрийн байгууллагууд гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хариуцах зэрэг тодорхой асуудлуудаар санал хэллээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа төсвийн төслийг хуулийн дагуу өргөн мэдүүүлсэн эсэх асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газраас тайлбар авлаа.

2026-10-20 23.49.00.jpg

Төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 80 орчим саналын томьёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Х.Баасанжаргал нар өөрсдийн гаргасан зарим саналыг татаж авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Ж.Баярмаа, Х.Баасанжаргал, Б.Жаргалан нар зарчмын зөрүүтэй саналын томьёоллынхоо талаар тайлбар хэлэв.

Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй. Иймд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,