Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд тунаж барилдсан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай Улсын харцага Б.Зоригтбаатараар зургаа давж, Монгол Улсын харцага цолын болзол хангалаа.