“Төгс ургац” компани Олон  улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий дөрвөн улирлын гидропоник хүлэмж байгуулан -30 хэмийн хүйтэнд шинэхэн өргөст хэмх хураан авч нийслэлчүүдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Өвлийн тэсгим хүйтэнд зуныг санагдуулам тав тухыг тэд бүрдүүлж чадсан байх аж.