Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Энэ сарын сүүлчээр БНАСАУ Хөдөлмөрийн намын IX их хурлаа хуралдуулна. Тус улсын удирдагч Ким Жон Ун эрх мэдлийн төвлөрөл, цэрэг болон батлан хамгаалахын салбарын ололтоо уг хурлаар онцлон танилцуулахаар төлөвлөж байна. Таван жил тутамд нэг удаа болдог улс төрийн энэ томоохон арга хэмжээгээр өнгөрч буй таван жилийн ажлаа дүгнэж, ирэх таван жилийн тэргүүлэх зорилтуудаа тодорхойлох юм.
Их хурлын өмнө Ким Жон Ун пуужин хөөргөх талбай зэрэг цэргийн, хүлэмжийн аж ахуй зэрэг эдийн засгийн объектууд дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан байна. Өмнөх буюу 2021 оны их хурлаар Ким хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй болон хөнгөн үйлдвэрлэлийг бэхжүүлэхийг уриалж байсан юм.

Айсуй их хурлаар Ким Жон Уны залгамж хэн байх талаар ч хэлэлцэж магадгүй байна. Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаныхны мэдээллээр, Ким Жон өсвөр насны охин Ким Жү Эгээ залгамжлагчаараа албан ёсоор зарлаж магадгүй гэнэ. Ким Жү Э сүүлийн жилүүдэд Ким Жон Уны албан айлчлал, ёслолын арга хэмжээнд дагалдсаар ирсэн бөгөөд бодлогын зарим асуудалд ч оролцож эхэлсэн байж магадгүйг эх сурвалж онцолж буй. Хэрэв Ким Жү Э ирээдүйд удирдагч болвол Кимийнхний угсаа залгамжлал дөрөв дэх үедээ үргэлжлэхээр болж байна.
Түүнчлэн намын их хурлыг тохиолдуулан томоохон цэргийн парад зохион байгуулж, цөмийн болон уламжлалт зэвсгийн чадавхаа харуулах төлөвтэй.
Эх сурвалж: Reuters

#умард солонгос, #БНАСУ,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557