Гэрэл зургийг MPA.mn

ОБЕГ-аас ирүүлсэн хоногийн мэдээгээр: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт суудлын автомашинууд мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 08:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  Т-эгийн “Кровн” загварын суудлын автомашин, Т-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж иргэн М /37 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд  хөлөө хавчуулсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд шилжүүлэн өгсөн.

Иргэн та орон нутгийн замд зорчихдоо:

- Цаг агаар, замын нөхцөлд тохируулан хурдаа сонгох,

- Үзэгдэх орчин хязгаарлагдмал болон шороон замд онцгой анхаарах,

- Урд яваа тээврийн хэрэгслээс аюулгүй зай барих,

- Шөнийн цагаар гэрэлтүүлэг, замын тэмдэг тэмдэглэгээнд анхаарах,

- Жолоо барих үед гар утас ашиглахгүй байх,

- Ядарсан үедээ замд гарахгүй, шаардлагатай бол амарч хэвших,

- Хурдаа тохируулж, замын нөхцөлд анхаарал болгоомжтой оролцоно уу.

#Зам тээврийн осол, #обег, #Орон нутгийн зам, #Сэрэмжлүүлэг, #хоногийн мэдээ,