УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 12:00 цагт эхэлж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцлээ. Түүнийг МАН-ын бага хурал Ерөнхий сайдаар томилуулахаар тогтож, саналаа зургаадугаар сарын 10-нд Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.