ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийхээр Умард Солонгост айлчилж байна. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волк "Хоёр улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэнэ" гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдэв.