Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн зургаадугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн талбайн засвар шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн аян зохион байгуулахыг хотын дарга Б.Пүрэвдагва үүрэг болгосон.