АНУ-ын Төрийн департамент өнөөдөр 2026 оны Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл (ICS)-ийг нийтэлснээ зарлалаа. Энэхүү мэдэгдэл нь дэлхийн 170 гаруй улс орны бизнес болон хөрөнгө оруулалтын орчныг хамруулсан цогц тайлан бөгөөд үүнд Монгол Улс багтсан болно. Мэдэгдлийг бүрэн эхээр нь англи хэл дээр ЭНДЭЭС үзэх боломжтой.