Орос Украинд түрэмгийлснээс үүдэлтэй эрчим хүчний хямрал эдийн засагт нь хүндээр нөлөөлж байгаа тул Германы канцлер Олаф Шольц тус улсад үлдсэн гурван цөмийн цахилгаан станцыг дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл ажиллуулах үүрэг өгчээ.

Уг нь энэ оны эцэс гэхэд эдгээр станцуудын үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөтэй байсан юм.

Цөмийн эрчим хүч нь Германы цахилгаан эрчим хүчний зургаан хувийг бүрдүүлдэг.

Үүнийг үе шаттайгаар зогсоох шийдвэрийг Канцлер асан Ангела Меркель 2011 онд Японд болсон Фукушимагийн цөмийн гамшгийн дараа гаргаж байв.

Гэвч хоёрдугаар сард Орос Украин руу довтолж, улмаар Оросоос Европын холбоонд нийлүүлэх нефть, байгалийн хийн экспорт тасалдаж, байгалийн хийн үнэ огцом өссөн. Мөн наймдугаар сард Орос улс “Хойд урсгал 1” хоолойгоор Герман руу нийлүүлдэг хийн урсгалаа хаасан билээ.

Оросын байгалийн хийнээс ихээхэн хамааралтай байсан Герман одоо өвлийн улиралд хүрэлцэхүйц хэмжээний байгалийн хийн нөөц бүрдүүлэхийн тулд хичээж байна. Ногоон эрчим хүчийг эрэлхийлэхийн тулд нүүрсийг үе шаттайгаар халах төлөвлөгөөтэй байгаа ч хямралын эсрэг нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа дахин эхлүүлээд байгаа.

Өнгөрсөн жил Герман хийн хэрэглээнийхээ 55 хувийг Оросоос авч байсан бол зун энэ үзүүлэлт 35 хувь хүртлээ буурч, үүнээс хойш улам бүр буурсаар байна.

Үйл ажиллагааг нь зогсоохоос татгалзсан цөмийн станцууд: “Isar 2”, “Neckarwestheim 2”, “Emsland.”

Эх сурвалж: BBC

#Герман, #эрчим хүчний хямрал,