Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун коронавирусийн тахал болон хар салхины улмаас үүссэн хүнсний нөхцөл байдлыг сайжруулахын тулд арга хэмжээ авахыг даалгасан байна.
Энэ хүрээнд Хойд Солонгосын оффисын ажилчид болон үйлдвэрийн ажилчдыг ган гачгийн эсрэг ажилд оролцуулахаар газар тариалангийн бүс нутгууд руу илгээсэн тухай төрийн хэвлэлүүд лхагва гарагт мэдээлжээ.
Усалгааны систем болон бусад дэд бүтэц дутмаг Хойд Солонгост ган гачиг, үер нь улирлын чанартай аюул хохирол ирсэн бөгөөд олон улсын хориг арга хэмжээнд өртөж, худалдааны эргэлт бараг зогсоход хүрээд байгаа тус улсын эдийн засгийг аливаа ноцтой байгалийн гамшиг сүйрүүлж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.
Хойд Солонгосын “Родонг Синмун” сонины мэдээлснээр засгийн газрын албан тушаалтнууд болон компани, үйлдвэрийн ажилчид улсын хэмжээнд ган гачигтай бүс нутгуудад ус шахах төхөөрөмж тарааж, усны нөөцийг сайжруулах ажилд тариаланчидтай нэгджээ.
Одоогоор ган гачигтай холбоотой ямар нэгэн хохирлын талаар мэдээлэл байхгүй байгаа ч эдгээр хүчин чармайлт нь хуурайшилтын эсрэг, удахгүй болох ган гачгаас урьдчилан сэргийлэх зорилготой байна.
Мягмар гарагт “KCNA” агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосын цаг уурын албаныхан ирэх долоо хоногийн эхэн хүртэл улс даяар агаарын хуурайшилт үргэлжлэхийг анхааруулжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт цаг уурын агентлагийн мэдээлснээр дөрөвдүгээр сарын дундаж температур ердийнхөөс Цельсийн 2.3 хэмээр илүү байсан бол хур тунадасны хэмжээ улсын дундажтай харьцуулахад дөнгөж 44 хувьтай тэнцсэн байна.
Нийслэл Пхеньяны хойд хэсэгт орших Анжу, Каечонд хүмүүс цөөрөм байгуулж, тариалангийн талбайд бордоо, өсөлтийг сайжруулагч бодис нэмж, фермүүдэд ус зөөх трактор, ачааны машин, тариалагч зэргийг илгээсэн байна.
Дэд бүтцийн томоохон төслүүдэд голдуу дайчлагддаг “долгёокдэ” буюу залуучуудын хөдөлмөрийн ангиуд саяхан усалгааны байгууламжийг шинэчлэх, өргөтгөх ажилд оролцож зүүн боомт Хамхун хотод усан зам барьжээ.
Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тооцоолсноор тахал гарахаас өмнө тус улсын 11 сая хүн буюу нийт хүн амын 40 гаруй хувь нь хоол тэжээлийн дутагдалд орж, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байжээ.
Эх сурвалж: Reuters

#Ган, #ган гачиг, #Хойд солонгос,