Оросын Холбооны Улсын Засгийн газар гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.

Энэ талаар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гуравдугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12.00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж буйг үүгээр мэдээлж байна.

ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн Полимеразын гинжин урвал/PCR/-ын шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрүүлэх талаар ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгдсэн болно.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

#онцолсон, #БНМАУ, #гадаад харилцааны яам, #ОХУ, #Хилийн боомт,