УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл өглөө. УИХ дахь АН-ын бүлэг: "Тэтгэвэр нэмэх асуудлыг дэмжиж байгаа. Харин МАН төсвийн мөнгөөр тансаглаад яваа асуудал дээр ажлын хэсэг байгуулж, төсвөө тайлагнахыг шаардана."

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох болон 2026 оны төсвийн хэлэлцүүлгийн талаар санал солилцжээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл хурлын талаар мэдээлэхдээ, Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэх шаардлагыг АН тавьж байгаа гэдгийг онцлов.

Түүний мэдээлснээр, Ерөнхий сайд уг шаардлагыг хүлээн авах байр суурь илэрхийлсэн бөгөөд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг ойрын хугацаанд АН-ын бүлгээр хэлэлцэн эцэслэх аж.

Мөн АН цалин, тэтгэврийг нэмэхийн зэрэгцээ үрэлгэн зардлыг танах байр суурьтай байгаагаа илэрхийлж, улсын төсвийг хугацаанд нь батлах хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно гэдгээ мэдэгдлээ.

#онцолсон, #live, #УИХ дахь АН-ын бүлэг,