Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
“SpaceX” компанийн “Falcon 9” пуужин “Crew-13” багийг тээвэрлэсэн “Dragon” хөлгийн хамт пүрэв гарагт АНУ-ын Флорида мужийн Кейп Канавералын Сансрын хүчний станцаас хөөрлөө.
Тус багт НАСА-гийн хоёр сансрын нисгэгч Жессика Уоткинс, Люк Делани, Канадын Сансрын агентлагийн нисгэгч Жошуа Катрик, ОХУ-ын “Роскосмос”-ын сансрын нисгэгч Сергей Тетерятников нар багтжээ.
“Crew-13” баг Олон улсын сансрын станцад зургаан сар орчим ажиллаж, хүний эрүүл мэнд, сансарт удаан хугацаагаар байх үеийн бие махбодын өөрчлөлттэй холбоотой судалгаа хийх юм. Мөн сар болон Ангараг руу хийх ирээдүйн нислэгт шаардлагатай технологи, хүнсний ургамал сансарт ургуулах боломжийг судална.

“Falcon 9” пуужингийн эхний шат хөөрснөөс хойш ойролцоогоор гурван минутын дараа салж, дэлхийд буцан амжилттай газардсан байна. Харин “Dragon” хөлөг хөөрснөөс хойш 10 орчим минутын дараа тойрог замд оржээ.
"Reuters" агентлагийн мэдээлснээр, “Crew-13” нь “SpaceX”-ийн пуужингаар Олон улсын сансрын станц руу хүргэж буй НАСА-гийн 13 дахь урт хугацааны багийн нислэг болж байна.
Багийнхан ОУСС-д хүрч, станцын багийн бүрэлдэхүүнд зургаан сарын хугацаанд ажиллахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587