Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Цар тахлын нөхцөл байдал аажмаар сайжирч буй тул хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг талууд уулзалтын үеэр онцлов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Элчин сайд идэвхтэй ажиллаж, бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажилд нь амжилт хүсэв.

Ян Вытопил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн хоёрдугаар сард Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

#БНЧУ, #Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, #Элчин сайд Ян Вытопил,