Их Британийн Батлан хамгаалах яам Оросын Киев рүү давших ажиллагаа “Украины хатуу эсэргүүцэл, механик гэмтэл, бөөгнөрлийн улмаас” хойшлогдож, хотын төвөөс 30 гаруй км-ийн зайд байгаа гэж мэдэгдэв.
Тагнуулын хамгийн сүүлийн тайланд: “Киев рүү чиглэн явж буй Оросын том цувааны үндсэн хэсэг Украины хатуу эсэргүүцэл, механик гэмтэл, бөөгнөрлийн улмаас саатсан тул хотын төвөөс 30 гаруй км-ийн зайд хэвээр байна. Гурваас илүү хоногийн хугацаанд бага зэрэг мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан.
”Мөн “Оросууд их буугаар хүчтэй цохилт өгч байгаа хэдий ч Харьков, Чернигов, Мариуполь хотууд Украины хяналтанд хэвээр байна. Мөн Оросын зарим хүчин Херсон хотод нэвтэрсэн ч цэргийн нөхцөл байдал тодорхойгүй байна” гэжээ.
Түүнчлэн Путины дайнд Оросын 498 цэрэг алагдаж, 1,597 цэрэг шархадсан гэдэгт Оросын Батлан хамгаалах яам “хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн” гэж уг тайланд бичжээ. Бодит байдалд амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийн тоо “үүнээс илүү их бөгөөд өссөөр байна” гэж нэмж бичсэн байна.
Эх сурвалж: The Guardian

#Дайн, #Их Британийн Батлан хамгаалах яам, #киев хот, #ОХУ, #УКраин,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3586