Мягмар гарагт Оросын Украины хилийн ойролцоох Брянск мужид ачааны галт тэрэг замаасаа гарч осолдсон тухай Оросын албаны хүмүүс мэдэгдлээ.
Бүс нутгийн захирагч Александр Богомазын хэлснээр тэсрэх бөмбөг дэлбэрсний дараа зүтгүүр болон 20 орчим вагон замаас гарсан байна.
Оросын төмөр зам энэ үйл явдлыг “Төмөр замын тээврийн ажилд хууль бусаар хөндлөнгөөс оролцсоны улмаас галт тэрэг замаасаа гарсан” гэж мэдэгдсэн ч тэсрэх төхөөрөмжийг дурдаагүй байна.
Дэлбэрэлт Брянск хотын ойролцоох Снежецкая, Белые Берега хоёрын хоорондох зам дээр болж, орон нутгийн цагаар 19:47 цагт галт тэрэг замаас гарчээ. Одоогоор хүний амь нас эрсэдсэн талаар мэдээлэл байхгүй байна.
Ослын газарт онцгой байдлынхан ажиллаж байгаа бөгөөд шугам дээрх бүх ажиллагааг түр зогсоожээ.
Даваа гарагийн өглөө мөн Украины хилийн ойролцоох Брянск-Унеча чиглэлийн төмөр замд дэлбэрэлт болсны улмаас зүтгүүр, долоон вагон шатсан.
Беларусь улстай хиллэдэг тус бүс нутагт Орос Украин руу довтолгосноос хойш хэд хэдэн хорлон сүйтгэх ажиллагаа болсон.
Эх сурвалж: BBC, The Moscow Times

#брянск, #галт тэрэг, #ОРос,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557