Оросын арми Украины зүүн хэсгийн Бахмут хотод хүнд их бууны болон агаарын цохилтоо нэмэгдүүлсэн тухай Украины хуурай замын цэргийн командлагч мягмар гарагт мэдэгджээ.

Бахмут болон түүний эргэн тойрон дахь тулаанууд хэдэн сарын өмнөөс Украины дайны гол төв болоод байгаа.

“Одоогийн байдлаар дайсан хүнд их бууны болон агаарын цохилтоо нэмэгдүүлж, хотыг балгас болгож байна” гэж генерал Александр Сирский мэдэгдэлдээ дурджээ.

Түүний хэлснээр Орос улс Бахмутыг ямар ч үнээр хамаагүй эзлэхээр тэмцэж байгаа ч хотын төлөөх тулалдаанд ихээхэн хохирол амсаж байна гэв.

Оросын тал мөн Украины хүчнийг Бахмут хотод их хэмжээний хохирол амссан гэж мэдэгдээд байгаа.

Бахмутын төлөөх Оросын хүчин чармайлтыг удирдаж буй “Вагнер”-ын хөлсний бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин энэ сард дайчид нь хотын 80 гаруй хувийг хяналтдаа авсан болохыг мэдэгдсэн.

Харин Украин уг мэдэгдлийг үгүйсгэж, хотын 20-иос илүү хувийг хяналтдаа байлгасаар байгаагаа хариу мэдэгдсэн билээ. Ойрын хугацаанд Украины арми Оросын мэдэлд байгаа газар нутгуудаа эргүүлэн авахын тулд сөрөг довтолгоогоо эхлүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

#Бахмут, #ОРос, #Украины дайн,