Братислав ашиглахаа больсон “МиГ-29” сөнөөгч онгоцнуудаа Украин руу илгээх шийдвэр гаргасны дараа АНУ Словак улсад 12 шинэ “Bell AH-1Z Viper” нисдэг тэргээ хямдралтай үнээр худалдах санал тавьжээ.

Лхагва гарагт Батлан хамгаалахын сайд Ярослав Надын мэдэгдсэнээр Словакийн засгийн газар 3-4 жилийн хугацаанд үргэлжлэх уг саналыг хараахан батлаагүй байгаа аж.

Хэрэв батлагдвал Словак улс 1 тэрбум гаруй долларын үнийн дүнтэй багцыг 340 сая доллароор авах юм.

Төлбөрийн үлдсэн хэсгийг АНУ-ын Гадаад улс орнуудын цэргийн санхүүжилтийн хөтөлбөрөөс гаргана гэж Над “Facebook”-ээр мэдэгджээ.

Хэлэлцээрт мөн нисдэг тэрэгний эд анги, сургалт, 500 гаруй “AGM-114 Hellfire II” пуужин багтсан байна.

Над “Энэ санал нь маш ашигтай бөгөөд Словакийн батлан хамгаалах чадавхыг ихээхэн нэмэгдүүлэх болно” гэж хэлэв.

Цэргийн эвслийн зүүн жигүүрт байрладаг НАТО-ийн гишүүн Словак улсад одоогоор байлдааны нисдэг тэрэг байхгүй.

Словакийн эрх баригчид өнгөрсөн зун “МиГ” загварын тийрэлтэт онгоцныхоо флотыг татан буулгаж, агаарын довтолгооноос хамгаалах тал дээр хөрш Чех, Польш, Унгараас дэмжлэг авч байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт тус улс нь Польшийн дараа Украинд чухал ач холбогдолтой сөнөөгч онгоц нийлүүлэх шийдвэр гаргасан хоёр дахь улс болсон билээ.

Словак мөн “KUB” агаарын довтолгооноос хамгаалах системийнхээ зарим хэсгийг Украинд нийлүүлнэ гэж мэдэгдсэн.

АНУ-ын тоног төхөөрөмжийн саналаас гадна Словак улс Европын холбооноос 250 сая еврогийн нөхөн төлбөр авахаар болсныг Над мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Bell AH-1Z Viper, #АНУ, #Словак,