Ням гарагт АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалт эхлэхтэй зэрэгцэн Хойд Солонгос шумбагч онгоцноос стратегийн (цөмийн хүчин чадалтай) хоёр далавчит пуужин туршсан болохыг тус улсын төрийн мэдээллийн агентлаг “KCNA” даваа гарагт мэдээлэв.

“KCNA”-ийн мэдээлснээр сүүлийн туршилтаар системийн найдвартай байдлыг баталгаажуулж, Хойд Солонгосын цөмийн саатуулах хүчний нэг хэсэг болох шумбагч онгоцны усан доорх довтолгооны ажиллагааг туршсан байна.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа бөгөөд тус улсын тагнуулын алба АНУ-ын холбоотнуудтай хамтран дүн шинжилгээ хийж байгааг Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгджээ.

Даваа гарагт Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргүүд “Эрх чөлөөний бамбай 23” нэртэй 11 хоногийн хамтарсан сургуулилалт эхлүүлэхээр төлөвлөөд байгаа. Энэ удаагийнх нь 2017 оноос хойших хамгийн өргөн цар хүрээтэй сургуулилалт болох аж.

Цөмийн таслан зогсоох хүчин чадлаа нэмэгдүүлж, өнгөрсөн онд дээд хэмжээний пуужингийн туршилт хийсэн Хойд Солонгос улс холбоотнуудын хамтарсан сургуулилалтыг довтлох бэлтгэл гэж үзэж байгаагаа удаан хугацаанд илэрхийлсээр ирсэн.

“KCNA” агентлагийн мэдээлснээр стратегийн далавчит пуужинг ням гарагийн үүрээр Солонгосын зүүн эргийн ойролцоох усанд “8.24 Yongung” шумбагч онгоцноос харвасан байна.

Пуужин байгаа онохоос өмнө 1,500 орчим километр замыг туулжээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #пуужингийн туршилт, #стратегийн зэвсэг, #Хойд солонгос,