Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Циханускаяг эх орноосоо урвасан, төрийн эрхийг булаан авахыг завдсан хэргээр буруутгаж, 15 жилийн хорих ял оноожээ.

40 настай, англи хэлний багшаар ажилладаг байсан Цихануская нь 2020 онд ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн удирдагч Александр Лукашенкотой өрсөлдсөнийхөө дараа Литва руу дүрвэсэн бөгөөд даваа гарагт шүүх хурал түүний оролцоогүйгээр болсон байна.

Сонгуулийн албан ёсны дүнгээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон Лукашенко нь үнэмлэхүй ялалт байгуулсан ч Цихануская болон сөрөг хүчин сонгуулийг будилаантай болсон гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв. Харин Беларусийг 30 орчим жил төмөр гараар удирдсан Лукашенко энэ мэдэгдлийг няцаасан юм.

Өнгөрсөн нэгдүгээр сард Беларусийн эрх баригчид сөрөг хүчний де-факто тэргүүн Циханускаяг болон бусад сөрөг хүчний зүтгэлтнүүдийг үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авахыг оролдсон хэмээн буруутгаж, шүүх ажиллагааг эхлүүлсэн юм.

Ийнхүү даваа гарагт Минск хотын шүүх Циханускаяг эх орноосоо урваж, төрийн эрх мэдлийг булаан авахаар үгсэн хуйвалдсан хэрэгт буруутай гэж үзээд 15 жилийн хорих ял оноосныг төрийн мэдээллийн “Белта” агентлаг мэдээлжээ.

Мөн дээрх хуйвалдаанд оролцсон Беларусийн сөрөг хүчний зөвлөлийн хүндтэй гишүүн Павел Латушкод 18 жилийн хорих ял, мөн өөр гурван хүнд 12 жилийн хорих ял оноосон болохыг “Белта” мэдээлэв.

Цихануская “Беларусийн ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлмөрийг минь эрх баригчид 15 жилийн хорих ялаар шагналаа. Гэхдээ би өнөөдөр өөрийнхөө ялын тухай бодохгүй байна. Би олон мянган гэм зэмгүй ч хорих ял авсан хүмүүст санаа зовж байна. Тэднийг суллах хүртэл би зогсохгүй” гэж “Twitter” хуудсандаа жиргэжээ.

Хүний эрхийн байгууллагуудын тооцоолсноор одоогоор Беларусь улсад 1,500 орчим хүн улс төрийн шалтгаанаар шоронд хоригдож байгаа аж.

Циханускаягийн нөхөр Сергей 2021 онд олон нийтийн үймээн самуун зохион байгуулсан хэрэгт буруутгагдсан бөгөөд 18 жилийн хорих ял эдэлж байна. Цихануская үүнийг улс төрийн өшөө авалт, хэлмэгдүүлэлт гэж үздэг.

Баасан гарагт мөн Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч Алес Беляцкид Минск хотын шүүхээс 10 жилийн хорих ял оноосон байна.

Эх сурвалж: Reuters

#Александр Лукашенко, #Беларусь, #Светлана Циханускаяа,