Хятадад ковидын хязгаарлалтын үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь үзүүлээгүйн улмаас нярай хүүхэд эндсэн хэрэг цахим ертөнцөөр томоохон шуугиан тариад байна.

Хятадад зургаан сарын дараа вирусийн томоохон давлагаа дэгдсэн бөгөөд өдөрт 20,000 гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Төвийн Хэнань мужийн Жэнжоу хотод нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж.

Хятадын хэвлэлд мэдээлснээр эхнэрийнх нь шинжилгээ эерэг гарсны дараа Ли Баолиан болон түүний дөрвөн сартай охиныг арваннэгдүгээр сарын 12-нд Жэнжоу хотын хорио цээрийн төвд тусгаарласан байна.

Хоёр хоногийн дараа охины бие муудаж, юм идэхээ больж, бөөлжиж, суулгаж эхэлсэн бөгөөд Ли Баолиан түргэн тусламж дууджээ.

Гэтэл эмч нар эсрэгтөрөгчийн шинжилгээ хийлгэхийг шаардаад, охины шинжилгээ сөрөг гарах үед “хүнд биш” гэсэн шалтгаанаар үзлэг хийхээс татгалзсан байна.

Тэр оройноо охины бие хүндэрч, Ли Баолиан хоёр дахь удаагаа түргэн тусламж дууджээ. Энэ удаад эмч нар ирсэн боловч тэднийг зочид буудлын ойролцоох эмнэлэгт хүргэхийн оронд Жэнжоу хотоос 100 орчим км-ийн зайд байрлах Дэнфэн хотын эмнэлэгт хүргэсэн байна. Тэнд очоод удалгүй охин энджээ.

Одоогоор Ли Баолиан эхнэрийнхээ хамт Дэнфэн хотын эмнэлэгт тусгаарлагдаж байгаа бол охиных нь цогцос моргт байгаа аж.

Жэнжоу хотын эрүүл мэндийн алба уг хэргийг шалгаж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн байна.

Ли болсон явдлыг “Sina Weibo” платформд нийтэлсэн нь хэдэн арван сая хүнд хүрч, энэ тухай “China News Weekly”-ийн мэдээн дор 9,000 гаруй хэрэглэгч сэтгэгдэл бичжээ.

Эрх баригчид пост болон нийтлэлийг хязгаарлаж, сэтгэгдлүүдийг устгасан боловч интернет хэрэглэгчид олон нийтийн сүлжээний өөр платформ дээр сэтгэгдэл үлдээж, Хятадын хатуу бодлогыг шүүмжилсээр байна.

Нэг хэрэглэгч “Хүмүүсийг вирус биш, харин тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хэт хатуу арга хэмжээ хөнөөж байна” гэж бичжээ. Хятадын албан ёсны мэдээллээр ковидын улмаас нас барсан хүний ​​​​тоо тавдугаар сараас хойш өөрчлөгдөөгүй, 5,226 хэвээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

#COVID-19, #тэг-ковид, #ХЯтад,