Монгол болон БНХАУ-ын орчин үеийн уран баримлын шилдэг төлөөллүүдийн бүтээлийг нэг дор дэлгэсэн “CROSSROADS – A Meeting of Minds” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэн нь хоёр орны уран бүтээлчдийн харилцан туршлага солилцох, орчин үеийн уран баримлын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Хятадын соёл урлагийн харилцааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд БНХАУ-ын урлагийн бүтээл үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Longyu Zaobanchu” (China Longyu Culture Communication Co., Ltd.) байгууллага уран бүтээлчдийг дэмжин оролцжээ.

Тус байгууллага нь урлагийн бүтээлийг өндөр зэрэглэлийн үйлдвэрлэлийн технологитой хослуулан бүтээх, соёлын өвийг уламжлан түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажилладаг байна. Энэ хүрээнд Монголын уран барималчдын уран сэтгэмж, үзэл санаа, концепцод тулгуурласан бүтээлүүдийг металл баримлын хэлбэрээр бодит ажил хэрэг болгоход чухал үүрэг гүйцэтгэн ажилласан байна.

Ийнхүү уран бүтээлчдийн бүтээлч санаа, орчин үеийн үйлдвэрлэлийн технологийг хослуулсан бүтээлүүд үзэгчдийн хүртээл болж байгаа нь үзэсгэлэнгийн онцлог болж байна.

“CROSSROADS – A Meeting of Minds” буюу “Оюун санааны уулзвар” үзэсгэлэнгээр дамжуулан Монгол, Хятадын уран бүтээлчид уран баримлын хэл, арга барил, үзэл санааны олон талт байдлыг харилцан таниулахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байна.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь хоёр орны орчин үеийн уран баримлын хөгжил, уран бүтээлчдийн үзэл санаа, уламжлал болон шинэ үеийн урлагийн хэллэгийн огтлолцлыг харуулахад чиглэжээ.

#онцолсон, #онцлох зураг, #соёл урлаг, #үзэсгэлэн,