Уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр, хөгжлийн стратегийн чухал тулгуур юм. Энэ салбарын хөгжил, бүтээн байгуулалтын түүхийг бичилцэж, эх орныхоо баялгийг бүтээхийн төлөө амь нас, эрүүл мэнд, залуу нас, хүч хөдөлмөрөө зориулж яваа уурхайчин бүр бол манай улсын хөгжлийн үнэ цэнтэй баялаг бүтээгчид билээ. Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаас илүү эрхэм зүйл үгүй.

Оюу толгойн уурхайд үүссэн эрсдэлийн үед шуурхай, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, эрсдэлийг бууруулахад хүчин зүтгэсэн аврагчид, уурхайчид, нийт ажилтан болон мэргэжлийн баг хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье. Бид эдийн засгийн өсөлт, уул уурхайн бүтээн байгуулалтыг хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлын үнээр бий болгож болохгүй. Баялаг бүтээгч уурхайчин бүрийнхээ хөдөлмөрийг үнэлж, эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, ажил олгогч, нийгмийн хамтын хариуцлага юм.

Монголынхоо баялгийг бүтээж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа уурхайчин та бүхний хөдөлмөрийн алдар бадрах болтугай!

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал

#онцолсон, #Н.Учрал, #осол, #Уурхайн осол, #Оюутолгойн осол,