Хөвсгөл аймагт энэ онд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тухай 163 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүний улмаас суурьшлын бүсэд орж ирсэн 20 баавгайг устгасан байна.
Тэдгээрээс 18 баавгайн сэг зэмийг шатааж устгасан бол хоёрынх нь арьсыг тусгай хамгаалалттай газрын хүсэлтээр үзмэр болгон ашиглуулахаар шилжүүлжээ.
Одоогоор сум бүрд шуурхай бүлэг байгуулж, баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд 8800-1394 дугаарт мэдэгдэхийг аймгийн Байгаль орчны газраас анхаарууллаа.
Мөн иргэдийг хөдөө явах, малаа хайж ууланд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ.

Дархан:
USD | 3590