Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Аравдугаар сарын 31-нд Германы 34 хотод залуус эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр, 160 гаруй мянган хүн оролцох төлөвтэй аж.

“Gen Z regelt” (Gen Z өөрсдөө шийднэ) нэртэй хөдөлгөөнөөс зохион байгуулж буй уг жагсаалд Берлин, Франкфурт, Мюнхен зэрэг томоохон хотын залуус нэгдэх юм. Тэд боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, амьжиргааны өртгийг бууруулах, цэргийн албыг заавал хаах тогтолцоог эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхээр төлөвлөжээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөн нь Европын хэд хэдэн улсад өрнөсөн залуусын жагсаалын давалгааны үргэлжлэл юм. Сербид оюутнуудын манлайлсан хөдөлгөөн улс төрийн өөрчлөлтөд нөлөөлсөн бол Францад залуусын жагсаал эмх замбараагүй байдал, дээрэм тонуулд хүрч байв.

Германы эрх баригчид энэ удаагийн жагсаалыг тайван болно гэж найдаж байгаа ч хэт даврагч бүлэглэлүүд нөхцөл байдлыг ашиглах эрсдэлтэйг анхааруулжээ. Берлин хотын зарим худалдааны байгууллага жагсаалын үеэр үймээн гарахаас болгоомжилж, цонхоо хамгаалж, ажиллах цагаа богиносгохоор болсон байна.

Германы эдийн засгийн өсөлт удааширч, хүн амын насжилт нэмэгдэн, хөдөлмөрийн насны хүн ам буурч байгаа энэ үед тэтгэвэр, нийгмийн үйлчилгээний салбарт үзүүлэх дарамт нэмэгдэж байна.

Харин Германы сурагчдын үндэсний байгууллага “BSK” тус хөдөлгөөнөөс зохион байгуулж буй жагсаалаас зайгаа барьж, арваннэгдүгээр сарын 20-нд тусдаа эсэргүүцлийн өдөр зохион байгуулахаа мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Герман,