Японы Нагасаки мужийн Такашима арлын орчимд 750 орчим жилийн өмнө Монголын цэргийн довтолгооны үеэр живсэн хөлөг онгоцны үлдэгдлээс маажан тоглоомын үүсэлтэй холбоотой эртний тоглоомын хэрэгслүүд олджээ.

Эрдэмтэд далайн 17 метрийн гүнд хийсэн судалгаагаар Хятадын эртний тоглоомын шоо болон хавтангуудыг илрүүлсэн байна. Энэ нь тус бүсээс олдсон гурав дахь хөлөг онгоцны арын хэсгээс олдсон бөгөөд ийм төрлийн олдвор анх удаа илэрч байгаа аж.

Судлаачдын үзэж буйгаар, уг олдвор нь Монголын цэргийн флотын хөлөг онгоцон дээрх хүмүүсийн өдөр тутмын амьдрал, чөлөөт цагийг өнгөрүүлэх арга хэлбэрийн талаар шинэ мэдээлэл өгөх ач холбогдолтой юм.

Харин хөлөг онгоцны хадгалагдан үлдсэн арын хэсэг нь 15 метр орчим урт бөгөөд одоогоор тус бүсээс олдсон Монголын довтолгооны үеийн хамгийн том хөлөг онгоцны үлдэгдэлд тооцогдож байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон,