2014 оны долдугаар сарын 17-нд “Malaysian Airlines” компанийн “MH17” дугаарын нислэг Украины зүүн хэсгийн дээгүүр нисэж байхдаа Оросын пуужинд оногдож, сүйрсэн бөгөөд 298 хүн амь үрэгдэж байв.
Тэгвэл уг хэргийн шүүх хурал өчигдөр болж, Нидерландын шүүх гурван этгээдийг хүн амины хэрэгт буруутай гэж үзжээ.
Шүүхээс гэм буруутайд тооцсон хүмүүсийн хоёр нь орос, нэг нь украин бөгөөд бүх насаараа хоригдох ял сонсжээ. Шүүх өөр нэг Оросын иргэнийг цагаатгасан байна.
Гэм буруутай нь тогтоогдсон гурван хүн иргэний бус цэргийн онгоцыг сөнөөх зорилготой байсан нь тодорхой болсон. Гэхдээ онгоцыг унагах санаатай байсан нь яллах үндэслэл болно гэж шүүх үзжээ.
Бүгд Найрамдах Донецк Ард Улсын цэргийн удирдагч Игорь Гиркин пуужинг байрлуулах хүсэлтийг Оросын талд тавьж, Сергей Дубинский “Бук” пуужин харвагчийг тээвэрлэх ажлыг даалгаж, хяналт тавьж байсан нь тогтоогджээ. Харин Леонид Харченко Дубинскийн зааврын дагуу “Бук” харвагчаар пуужин харвасан нь тогтоогдсон байна.
Дөрвөн яллагдагчаас зөвхөн Олег Пулатов шүүх хуралд өмгөөлөгчөө оролцуулсан бөгөөд шүүгчид түүнийг пуужингийн талаар мэдэж байсан гэж үзсэн ч цагаатгасан байна.
Орос улс уг хэрэгт хамааралгүй гэж мэдэгдсээр ирсэн бөгөөд оронд нь Украиныг пуужин харвасан гэж буруутгадаг. Зарим тохиолдолд өөрсдийн мэдэгдлээ батлахын тулд хуурамч нотлох баримтуудыг бий болгож байв.
Гэвч олон улсын мөрдөн байцаагчдын баг цуглуулсан материалаараа Оросын мэдэгдлийг үгүйсгэжээ.
Мөрдөн шалгах багийн тогтоосноор Орост үйлдвэрлэсэн “9N314M” төрлийн цэнэгт хошуу бүхий “9М38М1” пуужинг Украины зүүн хэсгээс “Бук” систем ашиглан хөөргөсөн нь онгоцыг онож, агаарт дэлбэрэхэд хүргэсэн байна.
“Bellingcat” эрэн сурвалжлах платформыг үндэслэгч Элиот Хиггинс нээлттэй эх сурвалжийг мөн шалгаж, үр дүнг нь Нидерландын прокуроруудтай хуваалцжээ.
Түүний баг Оросын Агаарын довтолгооноос хамгаалах 53-р бригад хэрэгт холбоотой болохыг тогтоогоод, тус ангийн 200 цэргийн олон нийтийн сүлжээнд хийсэн постуудыг шалгаж, ямар үүрэг гүйцэтгэснийг нь “хөдөлшгүй” нотлох баримтаар баталсан байна.
Түүнчлэн мөрдөн байцаагчид тагнуулсан утасны дуудлага, гэрчүүдийн мэдүүлэг, тэр ч байтугай багийн гишүүдийн биенээс олдсон металлын хэлтэрхий зэргийг нэгтгэж, зэвсгийн төрлийг тогтоож, хаанаас харвасныг нь тогтоогоод, гол сэжигтнүүдийг илрүүлсэн байна.
Кремль шүүх хурлыг хэрэгсэхгүй гэж үзэж, бүх сэжигтнүүд шүүх хуралд оролцохоос татгалзсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу эдгээр хүмүүс аллагын хэргээр шоронд хоригдох магадлал бага юм.
Тухайн үед пуужингийн довтолгоонд дэлхийн улс орнууд өөрөөр хандаж, Оросын эсрэг хатуу байр суурь баримталсан бол Украины түрэмгийлэл, түүнийг дагасан геополитикийн тогтворгүй байдал үүсэхээс зайлсхийх боломжтой байсан гэж хохирогчдын ар гэр үзэж байна.
Эх сурвалж: BBC

#Malaysian Airlines, #MH17, #ОРос, #УКраин,