Өнөөдөр өглөө Хойд Солонгос дор хаяж хоёр баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгос болон Японы эрх баригчид мэдээлээд байгаа. Үүний улмаас Японы хойд хэсэгт Мияги, Ямагата, Ниигата мужуудад түгшүүр зарлаж, иргэдийг хорогдох байр луу нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн.
Өмнөд Солонгос, Японы албаны хүмүүс Хойд Солонгосын харвасан пуужинг алсын зайн тусгалтай тив хоорондын баллистик пуужин (ICBM) гэж үзэж байгаа бөгөөд туршилтыг бүтэлгүйтсэн байж магадгүй гэж таамаглаж байгаагаа мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч энэ бүтэлгүйтлийн талаар нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Харин Японы Батлан хамгаалахын сайд Ясуказу Хамадагийн хэлснээр пуужин дээд тал нь 2,000 км өндөрт хүрч, ойролцоогоор 750 км ниссэнийхээ дараа тус улсын эргээс ойролцоогоор 1,100 км зайд радараас алга болсон байна.
Энэ нь туршилтыг амжилтгүй болсон гэж таамаглах шалтгаан болж байгаа аж.
Энэ онд Хойд Солонгосын хэд хэдэн “ICBM”-ийн туршилт амжилтгүй болсон гэж Өмнөд Солонгос болон АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Уотсон мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Жо Байден болон түүний үндэсний аюулгүй байдлын баг нөхцөл байдлыг судалж байгааг дурдаад, АНУ аюулгүй байдлыг хангахын тулд “шаардлагатай бүх арга хэмжээг” авна гэж мэдэгдэв.
Хойд Солонгос пүрэв гарагт дор хаяж хоёр ойрын тусгалтай баллистик пуужин хөөргөсөн бөгөөд эхний пуужинг харвасны дараа Японы зарим мужид түгшүүр зарласан билээ.
Пуужин харвасан тухай анх мэдээлснээс хойш хагас цагийн дараа Японы эргийн хамгаалалтын албаныхан пуужин унасан тухай мэдэгджээ.
Алсын зайн тусгалтай пуужинг Хойд Солонгосын нийслэл Пхеньяны ойролцоох талбайгаас хөөргөсөн гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо үзэж байна.
Эхний пуужин харваснаас хойш нэг цаг орчмын дараа Өмнөд Солонгосын арми болон Японы эргийн хамгаалалтын алба Хойд Солонгосоос хоёр, гурав дахь пуужинг хөөргөсөн тухай мэдээлэв. Сүүлийн пуужингууд богино зайн тусгалтай байсан ба Пхеньяны хойд хэсгийн Качон хотоос харвасан байна.
Эх сурвалж: Reuters

#пуужингийн туршилт, #Хойд солонгос,